УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Томилгоо: УИХ-ын гишүүн Ө.Шижирийн эсэргүүцэж буй Л.Сонор Т.Доржхандын төрсөн ахынх нь хүүхэд

Шадар сайд Т.Доржханд ахынхаа хүү буюу авга дүүгээ Санхүүгийн зохицуулах хорооны удирдах албан тушаалд суулгахаар улайрч байна гэх мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаад байна.

Энэ тухай УИХ-ын гишүүн Ө.Шижир хөндсөн. Тэрбээр, "Т.Доржханд гишүүн даатгалын бизнестэй мөртлөө өөрийнхөө хүнийг СЗХ-ны даргаар томилж болохгүй. Муухай харагдаж байна" хэмээсэн.

Шадар сайд Т.Доржханд "Шижир гишүүнд Л.Сонорын СЗХорооны гишүүн болох томилгоог нь унагаагаад, төрөөс хөөгөөд өгвөл тэр залууд буян болно гэж хэлсэн дээ. Учир нь энэ залуу ОУБ, Хөрөнгө оруулалтын банкуудад ажиллах гэхээр үе үеийн сайд нар нь ажлаа бодоод явуулдаггүй, одоо ч тийм байдалтай байгаа нь бодит үнэн. Монгол Улс хоёр ч удаа дефолт болох нөхцөлөөс амжилттай гаргасан мэргэжилтэн залуу. Салбарынхан нь бүгд батална. Хэрэв ХҮН намын томилгоо гэж давчдаад байгаа бол дуртайяа татгалзаад АН-ын "Женко"-гийхонд өгчихье. Боссыг нь шүүмжлэхээр урдуур нь ордог гал хамгаалагч битгий бай л даа. Залуу гишүүн анхаарна биз дээ" хэмээн жиргээгээр хариу барьжээ.

Л.Сонор нь Т.Доржхандын төрсөн ах Т.Лувсандоржийн хүү. АНУ-ын Такома коммюнити коллежийн Бизнесийн удирдлага, АНУ-ын Вашингтоны их сургуулийн Санхүү бизнесийн удирдлагын зэрэгтэй аж. Тэрбээр 2015-2022 онд Сангийн яаманд Санхүүгийн бодлогын газарт зөвлөх, мэргэжилтэн, хэлтсийн даргаар тус тус ажилласан намтартай.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button