Гадаад мэдээДЭЛХИЙ
Парисын олимпын медаль чанараа хурдан алдаж байгаа тул солихоор болжээ
Өнгөрсөн жил явагдсан Парисын зуны олимп нь нээлтийн ажиллагаа, олимпын хотхон, зохион байгуулалт гэх мэт олон зүйлээр шүүмжлүүлээд байсан. Тэгвэл хэд хэдэн олимпын тамирчин медалийн чанар нь их хэмжээгээр дордсон тул медалиа буцаажээ. “Daily Mail” сайт мэдээлснээр 100 гаруй тамирчин медалиа буцаасан аж.

Медалийг үйлдвэрлэсэн “Monnaie de Paris” “Associated Press” агентлагт мэдэгдэхдээ буцаасан медалиудыг сольж олгоно гэсэн байна. Зарим тамирчны гомдлоос харвал медаль өнгөрсөн жилийн наймдугаар сар гэхэд чанар нь муудсан байжээ. Олон улсын олимпын хороо мэдэгдэл хийхдээ медалиудыг эх хувьтай нь адилхан хувилах тал дээр “Monnaie de Paris” компанитай хамтран ажиллаж байгаа гэсэн юм.
Эх сурвалж: AOL












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм л улстай гэрээ хийж байгаа юмдаа манай улс нээх удахгүй өнгөө алдах байхлаа
Ухаандаа хордсон медаль байна
Ураны цацраг идэвхит хордсон медаль байна
Европын орнууд ерөнхийдээ биш болчлоо. Сүүлийн үеийн ерөнхийлэгч ерөнхий сайд нар нь буруу гарынхан байсан байна, эдийн засгууд нь уналаа ,тэгээд бас Исламын шашинтнуудад эзлэгдээд дуусах нь тодорхой боллоо. Хайран соёл иргэншил.
Оросын болзлыг (укр.ыг ялвал) билүүлээд эхлэхээр англосаксууд маш хэцүү болно. Доллар гэдэг нэр хүндээ алдаж алтны үнэ өснө! Уул нь ухаантай удирдлагатай бол 3,5хан сая хүнтэй маш их баялагтай манай улс хямрал гэж ярихгүй бх блаа!
Буруу харьцаж, та нарыгаа үл хндэтггсэн асуудал бсан бол уучилаарай