Эдийн засгийн мэдээ

Нүүрсний экспорт: 2024 онд БНХАУ-ын гангийн үйлдвэрлэлийн нүүрсний 60 хувийг Монгол дангаар хангажээ

Өнгөрсөн 2024 оны статистик гарч, манай улс БНХАУ-ын ган үйлдвэрлэлд ашиглагдах коксжих нүүрсний 60 хувийг дангаар хангасан нь тодорхой болоод байна.

Энэ жилийн хувьд Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбож, нүүрсний экспортоо сайжруулахаар ажиллаж байгаа. Ямартай ч энэ жил БНХАУ-д нийлүүлдэг нүүрсний хэмжээ тогтвортой хадгалагдах төлөвтэй гэж coalX дүгнэжээ.

Харин ОХУ-аас нийлүүлдэг нүүрс хэтэрхий өндөр үнэтэй байгаатай холбоотойгоор тус улсаас нүүрс худалдан авах БНХАУ-ын сонирхол буурсаар байгаа аж.

Австрали, Монгол Улсын нийлүүлэлт өндөр байсантай холбоотойгоор БНХАУ-ын нүүрсний импорт өнгөрсөн онд шинэ дээд түвшинд хүрсэн нь мөн анхаарал татлаа. Австралийн нийлүүлэлт 60 орчим хувиар нэмэгдсэн бол Монголынх 16 хувиар нэмэгджээ.

Харин БНХАУ-д нүүрсний эрэлт энэ онд тогтворжих төлөвтэй байна. Ингэснээр нүүрсний үнэ унах, экспортлогч улсуудын ашиг харьцангуй буурах төлөв байгаа юм байна.

Дүгнэхэд, БНХАУ-ын хувьд нүүрсний эрэлт төдийлөн эерэг хүлээлт үүсгэх хэмжээнд очихгүй ч монголчуудын тухайд экспортын хэмжээгээ хадгалах, зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлэх боломж бий гэж шинжээчид үзэж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button