УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ЭМДЕГ-ын даргын суудлыг нэг авлигачаас нөгөөд шилжүүлэв

ЭМДЕГ-ын дарга нь АТГ баривчлагдсанаар суудал нь хоосон хоцорсон. Харин Засгийн газар уг суудалд эзэн суулгалгүй хойрголсоор дөрвөн сар болов.

Тэгтэл ингэж дуншиж байсан нь ч учиртай болж таарлаа. Учир нь тус суудалд мөнгөний асуудалд холбогдоод буй Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдыг томилох тохироо хийгдсэнтэй холбоотой бололтой.

Дарга асан нь авлигын хэрэгт холбогдсон. Эмнэлгүүдээр иргэдийн төлөвлөгөөт хагалгаанууд ЭМДЕГ-ын санхүүжилтийг хүлээн зогссон гээд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар сүүлийн үед ихээхэн асуудалтай байгаа. Гэтэл тус газрын даргын суудлыг яагаад нэг авлигын хэрэгтнээс нөгөө авлигын хэрэгтэнд шилжүүлчхэв.

Сонгуулиас мултарсан томчуудаа сандал, суудалд томилж буй явдал хаа сайгүй ид өрнөж буй. Үүнийг далимдуулж буруутай нь тогтоогдож, прокурор яллагдагчаар татсан сайд асныг үйл ажиллагааг нь яаралтай цэгцэлж урагшлуулах ёстой газарт аваачаад томилчихож байгаа нь хачирхалтай.


-С.Энхболдын хэрэг прокурорт гацжээ-

Уг нь С.Энхболдын холбогдсон хэрэг шийдвэрлэгдээгүй. Хэзээ ч хамаагүй ЭМДЕГ-ын өмнөх дарга шиг баригдаад явахад бэлэн нөхцөл байдалтай байгаа хүн. Тэгсэн ч түүнийг эл суудалд томилдог нь прокурор дээр гацсан хэргийг нь наагуур, цаагуур аргалчхаж байгаа юм биш биз гэх хардлагыг бас төрүүлэв.

Энэ хардлага хоосонгүй магадлал. С.Энхболд том артай нь ч үнэн. Тиймээс л өдийг хүртэл ганц нэгээр тогтохгүй олон хэрэгт холбогдож байснаас ганцтай нь л үлдсэн гэдэг яриа бий.


Харин түүний “том ар” нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. Тэд найзууд гэгддэг. Тиймдээ ч Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа байгуулахдаа С.Энхболдод сайдын суудал өгч, дэргэдээ авч үлдэж байсан удаатай. Одоо харин хэрэгт холбогдож, бүдэрч яваа найздаа ЭМДЕГ-ын даргын суудлыг өгчихлөө. Шалгагдаж байсан асуудал нь хэрхсэн нь тодорхойгүй байна.

Мөн С.Энхболдод нээсэн хэрэг ямар шатандаа яваа талаар прокурор мэдээлэл өгөхөөс татгалзлаа.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bold
Bold
1 сар 23, 2025 10:00

С.Энхболд гадаад яамны Сэрээжавын хүү. Сэрээжав бол Элбэгдоржийн анд, FRIENDS бүлэглэийн гишүүн, Ачит Ихтийн хувь эзэмшигч, Автоплаза -гийн эзэн. Ингэхээр авилгaлчид намс харг�##�захгүй aлбан тушaaлд шургадаг нь үнэн.

Мөнхөө
Мөнхөө
1 сар 23, 2025 13:06
Reply to  Bold

Шааж өгөх юмаа.Сэрээжав гуай манай хөрш.90 ээд оны эхээр өнгөрсөн.Инженер хүн байсан

Холбоотой мэдээ

Back to top button