Нийгэм мэдээ

АНУ-ыг ДЭМБ-аас гаргах тогтоолд Дональд Трамп гарын үсэг зурлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөсөн даруйдаа АНУ-ыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас (ДЭМБ) гаргах үйл явцыг эхлүүлэх захирамжид гарын үсэг зурлаа.

Шинээр тангараг өргөсөн АНУ-ын ерөнхийлөгч Цагаан ордонд буцаж ирснийхээ дараа баримт бичгийг батлахдаа "Өө, энэ бол том зүйл" гэж хэлэв. Энэ нь түүний албан тушаалд очсон эхний өдрөө гарын үсэг зурсан олон гүйцэтгэх ажиллагааны нэг байсан юм.

Ийнхүү Трамп АНУ-ыг ДЭМБ-аас гаргахыг хоёр дахь удаагаа тушаасан явдал боллоо.

Трампын зүгээс ДЭМБ-г Ковид-19-тэй хэрхэн харьцаж байгааг шүүмжилж, тахлын үеэр Женевт төвтэй байгууллагаас гарах үйл явцыг эхлүүлсэн. Дараа нь Ерөнхийлөгч Жо Байден энэ шийдвэрээ буцааж байв.

Тус тушаалд "АНУ "БНХАУ-ын Ухань хотоос үүссэн Ковид-19 тахал болон дэлхийн бусад эрүүл мэндийн хямралыг буруу зохицуулсан, яаралтай шаардлагатай шинэчлэлийг хэрэгжүүлээгүй, сүүлийн жилүүдэд тус байгууллагын үйл ажиллагаанд ноцтой алдаа, авлигын асуудлууд гарч байгаад шүүмжлэлтэй хандаж байна” гэдгийг дурджээ.

Дональд Трампын ДЭМБ-аас гарах шийдвэр нь АНУ-ын ашиг сонирхол, олон улсын эрүүл мэндийн салбарын үр ашигт нийцсэн зоримог алхам байлаа. Энэ нь олон улсын байгууллагуудыг илүү хариуцлагатай байхад шахаж, АНУ-д дотоодын асуудалд анхаарал хандуулах боломжийг нэмэгдүүлж байна.

Мөн ДЭМБ нь томоохон эмийн компаниуд, янжуур тамхины бизнесийн лоббид нэвт автсан төдийгүй тэдний бизнесийг дэмжсэн шийдвэр гаргадаг гэх шүүмжлэл тасардаггүй.

Хэдийгээр энэ шийдвэр маргаантай байж болох ч илүү үр дүнтэй, хариуцлагатай эрүүл мэндийн системийг цогцлоох замд зөв чиглэл гаргасан алхам гэж үзэх үндэслэлтэй.

Эх сурвалж: www.bbc.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button