Кремль: Трамп сүрдүүлсэн ч Москва Украины дайныг дуусгах хэлэлцээ хийхэд бэлэн

Кремль мэдэгдэл хийхдээ Украины дайныг дуусгах тал дээр Вашингтонтой харилцан хүндэтгэлтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаа гэжээ. Трамп лхагва гарагт /2025.01.22/ хэрвээ Украины дайныг дуусгах тохиролцоонд хүрэхгүй бол ОХУ болон холбоотой бусад улсуудад гаалийн татвар тавьж, хориг арга хэмжээ авна хэмээсэн юм.
Сэтгүүлчид Трампын гаргасан мэдэгдлийн талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос асуухад “Бид онцгой шинэ зүйл олж хараагүй” гэж хариулжээ. Тэр нэмж хэлэхдээ Трамп өмнө нь ерөнхийлөгч байхдаа хориг тавих дуртай гэдгээ харуулсан, Москва түүний хэлсэн зүйлсийг нухацтайгаар хянаж байгаа хэмээсэн байна. Песков “Бид эрх тэгш, харилцан хүндэтгэсэн яриа хэлэлцээ хийхэд бэлэн хэвээр байна” гэжээ.
Ойрын өдрүүдэд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй дайны талаар утсаар ярина гэх хүлээлт мэргэжилтнүүд дунд өндөр байгаа юм. Сүүлийн долоо хоногуудад ОХУ-ын зэвсэгт хүчин фронт дээр хэд хэдэн чухал ахиц гаргасан. Харин Киев агаарын цохилт өгөхөө нэмэгдүүлж буй.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ОХУ-ын эдийн засаг барууны хоригийг харьцангуй сайн давж гарсан. Тус улсын эдийн засаг барууны орнууд болон АНУ-аас илүү өсөлт үзүүлсэн юм. Тэгвэл одоо ОХУ-ын эдийн засаг хэцүүхэн нөхцөл байдалтай тулгараад буй. Зэвсэгт хүчний зардал тэнгэрт хадсан нь инфляцыг их хэмжээгээр өсгөж, ажиллах хүчний хомсдол үүсээд байгаа тул эдийн засгийн дотоод үйл ажиллагаанд дарамт үүссэн.
Путин улсынхаа эдийн засгийн байдалд санаа зовох нь илүү нэмэгдсэн гэж Кремлийн талаар мэдээлэлтэй таван эх сурвалж “Reuters” агентлагт хэлсэн юм. Песков ОХУ нь эдийн засгийн асуудалтай нүүр тулгараад байгааг хүлээн зөвшөөрсөн ч бүх улс ийм асуудалтай тулгардаг гэжээ. Тэрбээр нэмж Москвад зэвсэгт хүчнийхээ хэрэгцээг хангах бүх нөөц байгаа хэмээсэн юм.
Эх сурвалж: Moscow Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol
Хэрвээ америк украйныг дэмжсэн хэвээр байх юм бол орос ах нараа цөмийн зэвсгээ украйн дээр чулуудаад америк тэргүүтэй НАТО-гийнхны үнхэлугийг хаг�##�сан нь дээр байх шүү.
Оросын цөмийн бөмбөг хөөрч чада лгүй суурин дээрээ дэлбэрээд дашийн шог болноо !
Тэгвэл өөрөө хамт дуусна