УЛС ТӨР

“Дуулиант хэргийн” эздийг хэрхэв

Нийслэлийн Прокурорын газраас өнөөдөр олон нийтийн анхаарлыг татсан хэргүүдийн шийдвэрлэгдсэн болон ямар процесстой явж байгаа талаар албан ёсны мэдээлэл өглөө.

Тухайлбал,

  • УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат-д холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж, одоогоор гадаад улс руу оргон зайлсан гэх үндэслэлээр эрэн сурвалжилж байна. Түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан болон үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэх зүйл ангиар шалгаж буй.
  • Зах зээлд IHC койн гаргах замаар иргэдээс 24.7 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн гэх "Их бит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Мөнхжин, Б.Гантиг нарын койны хэргийг ЭБА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгагдаж байна.
  • Яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэргийг гурван шатны шүүхээр шийдвэрлэсэн бөгөөд “Тогтоол хүчин төгөлдөр болсон хэмээн” НПГ-аас мэдээллээ. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс яруу найрагч  Ц.Хуланд оногдуулсан 9 жил 6 сарыг анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэдгийг харгалзан 8 жил 1 сарын хорих ял болгон хөнгөрүүлсэн юм.
  • Дүнжингарав худалдааны төвийн уулзвар дээрх газ тээвэрлэж явсан том оврын машины дэлбэрэлтэд  “Ниссан Патрол” маркийн автомашины жолооч Э.Мөнхнаранг буруугүй хэмээн үзжээ. Нийт  98 дүгнэлт гаргаснаас  тус машины жолоочийн буруутай үйлдэл тогтоогдоогүй гэв.
  • “Баян” хочит Р.Төмөрбазарт холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шалгалтын ажиллагаа хараахан дуусаагүй, үргэлжилж байна. Түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “...нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэж...” болзошгүй үндэслэлээр яллагдагчаар цагдан хорих саналыг 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлсэн юм.
  • Эрүүл мэндийн сайд, дэд сайдаар ажилаж байсан, ЭМДЕГ-ын дарга асан С.Энхболдод холбогдох хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, нарийвчлан шалгах саналыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс прокурорт хүргүүлжээ. Уг саналд үндэслэн “Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулж, их хэмжээний хохирол учруулсан хэмээн яллагдагчаар татах тогтоол батласан. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжиж байна гэв.
  • УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарт холбогдон шалгагдаж байгаа хэрэг байхгүй хэмээн НПГ-аас мэдээллээ. Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах шийдвэр гарсан бөгөөд хэргийн оролцогч нарын зүгээс гомдол гаргаагүй гэжээ. Түүнийг авилга албан тушаалын хэргээр шалгагдаж байхдаа оргон зайлсан Т.Бадамжунайтай хамт шалгагдаж байсан юм. Шүүхээс хэргийг буруу тусгаарласан, Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр прокурорт буцаасан юм. Иймд, Т.Бадамжунайд холбогдох хэрэгт шалгагдаж байсан УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарын хэргийг тусгаарласан нь буруу гэж үзэж, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаагаад байсан юм.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 27, 2025 14:57

худллаа мэдээ тавиад байнаа нягтлаачээ ЭНхболдын т�##�аар хольж хутгаад . . . .

очин
очин
1 сар 27, 2025 19:01

Хилээр орж ирсэн 20 сая доллар юу болсон бэ?

Холбоотой мэдээ

Back to top button