СПОРТ

"Хасу Мегастарс" аваргын алтан медалийг ихэрлүүллээ

Хасу Мегастарсынхан аваргын алтан медалиа ихэрлүүллээ.

Гурван сарын хугацаанд үргэлжилсэн волейболын лигийн аваргын алтан медалийг Хасу Мегастарс баг хүртлээ. Тэд цувралын гурван тоглолтод илүүрхснээр “Төв Миг” багийг буулган авчээ.

Тус баг:

  • 2019 он алт
  • 2021 он мөнгө
  • 2022 он мөнгө
  • 2023 он хүрэл
  • 2025 он алтан медаль тус тус хүртэж байна.

“Хасу Мегастарс” баг Дээд лигт хагас шигшээ болон шигшээ цувралд хожигдолгүй буюу тав дараалан хожиж түрүүлсэн анхны баг болж байна.

Эрэгтэй багуудаас “Төв Миг” лигийн талбайд анх удаа өрсөлдсөн билээ. Тийнхүү тэд дээд лигээс дэд байр хүртэж байгаа юм.

Харин гуравдугаар байранд өнгө төрхөө шинэчилж, орж ирсэн SG Hawks баг орсон юм. Тэд энэ улирлыг 8-0 гэсэн амжилттай итгэл төгс тэргүүлж байсан.

Харин эмэгтэй алтын төлөө “Ховд Ижил Алтай торгууд”-“Улаанбаатар Финикс” багууд өрсөлдөж байгаа. Эмэгтэй алт болон хүрлийн төлөөх цувралын тус бүр нэг тоглолт энэ сарын 29-ний өдөр явагдана.“Ховд Ижил Алтай торгууд” баг өрсөлдөгчөө хожвол энэ сарын 31-нд алтын төлөөх дахин нэг тоглолт гарах юм.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button