УРЛАГ

Жүжигчин С.Ариунбямбын тоглосон хятад цуврал маргаашаас гарч эхэлнэ

Маргаашаас /2019.12.25/ эхлэн Asian box кино сувгаар гарч эхлэх “Чан Ан дахь хамгийн урт өдөр” /longest day in Chang’an/  кино олны анхаарлын төвд ороод байна.

Учир нь уг кинонд Монгол жүжигчин дүр бүтээсэн юм. Тус кинонд Холивүдийн болон БНХАУ-ын алдартай жүжигчид тоглосноос гадна Монгол улсаас СТА С.Ариунбямба Тангудад эзлэгдсэн Түрэг улсын Ма Гэ Ар дэд даамлын дүр бүтээсэн аж.

Чан Ан гэдэг Тан улсын төв байсан бөгөөд уг хотын хуучны хэв маяг, загварыг тэр чигт нь босгон сүндэрлүүлэхийн тулд тус киноны багийнхан долоон сарын турш ажилласан байна.

Зураг авалт 2017 оны 11 дүгээр сард эхэлж, 2018 оны зургаадугаар сард дуусаж, яг нэг жилийн дараа БНХАУ-ын  Youku платформ дээр анх тавигдаж байж.

Түүнээс хойш уг цуврал нь БНХАУ-д ашиг орлогоороо өндөрт бичигдэж, үзэгчдээс ч өндөр үнэлгээ аваад байна.

Одоогийн байдлаар “Чан Ан дахь хамгийн урт өдөр” цуврал нь  Сингапур, Малайз, Вьетнам зэрэг Азийн орнуудад, мөн Viki, Amazon зэрэг видео сайтаар Хойд Америкт гараад байгаа юм.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button