Нийгэм мэдээ

Цагдаагийн алба хаагч мөргөөд зугтсан этгээд 2.96 хувийн согтолттой байсан

Өчигдөр буюу /2025.01.28/ албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийг мөргөөд зугтаасан бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан.

Уг хэргийн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.

"ТЦА-аас гаргасан хуваарийн дагуу алба хаагч Чингэлтэй дүүргийн Тасганы овоо орчимд 16:50 цагийн орчимд хөдөлгөөний нягтрал ихтэй байх үед хяналт тавьж байсан. Тухайн үед Toyota Harrier маркын автомашин замын цагаан зураас давж, эргэх үед нь алба хаагч очиж шаардлага тавьсан. Харин тээврийн хэрэгслийн жолооч “Г” нь шаардлагыг үл биелүүлэн, алба хаагчийг тээврийн хэрэгслээрээ мөргөж зугтаасан.

Үүний дараа эрэн сурвалжилж, СБД-ийн 14-р хороонд байх зочид буудлаас олж тогтоосон. Мөн согтолт хэмжих багажаар үлээлгэж, хэмжихэд тухайн иргэн 2,96 хувийн согтолттой байсан нь тогтоогдсон.

Харин тээврийн хэрэгслийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс олсон".

Эрүүгийн хуулийн 23.1-д зааснаар

  • 1. Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

  • Энэ гэмт хэргийг:
  • 2.1.галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж;
  • 2.2.хууль сахиулах албаны тоног төхөөрөмж, барилга, байгууламжид халдаж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 29, 2025 13:36

чанга а.хэмжээ авахгүй бол . . .

Зочин
Зочин
1 сар 29, 2025 17:46

ӨӨ ЭНЭ ЯАСАН ДАВАРЦАН ГОШНОГО ВЭ? МИНИЙ ЦАГДААГ ЯАЖИНА АЛЧЛААШТЭЭ ХӨӨРХИЙ МУУ ЦАГДАА ЯАЦАН БЭ? ҮХЦЭН ҮҮ? АМЬД ҮЛДСЭН БОЛ БӨӨН ИХ ЗАСВАР ХЭРЭГТЭЙ БОЛНОО ДОО БАРАГ КАПИТАЛ ЗАСВАР ШҮҮ.НААДАХЫГАА ХОРООЧИХОО ЧИНГИСИЙН ТАЛБАЙ ДЭЭР ХОРООЁО БУСАД АЙГААД ӨМӨДӨНДӨӨ ӨТГӨН ШИНГЭНЭЭ ЗЭРЭГ ГАРГААД БОЛЬЧИХНОО

Зочин
Зочин
1 сар 29, 2025 20:41

Тасарцан х у л га йч байна. Тас үсэрчээд машин бариад явдаг овоо гаруу гүй юу.

Холбоотой мэдээ

Back to top button