Нийгэм мэдээ

Менингококкийн хавьтлын 10 хүнийг тусгаарлаж, нэг иргэнийг Говьсүмбэрээс хайж байна

Нэгдүгээр сарын 30-ны өдөр бага насны хүүхэд менингококкт халдвар авсан нь УОК-д бүртгэгджээ.

Тус халдварын хамгийн ойрын хавьтал болох 19 настай охинд халуурах шинж тэмдэг илэрснээр, эмнэлэгт тусгаарлан хяналтад орсон байна.

Улсын онцгой комиссоос эхний халдварын хавьтлууд болох цэцэрлэгийн ангийнхан болон багш нар гэх 28 хүнээс залгиурын шинжилгээ авсан байна. Мөн ойрын хавьтлын арван хүнийг тусгаарлалтад авсан байна.

Говьсүмбэр аймагт ойрын хавьтлын нэг иргэн байгааг тогтоож, холбогдох мэргэжлийн байгууллагууд хайж байна.

ХӨСҮТ-ээс эрчимт эмчилгээ, халдварт тандалт, лабораторийн багийн таван эмч ажилтнууд дүүргийн сургууль, цэцэрлэг, хороодын дарга нарт үүссэн нөхцөл байдлын мэдээлэл өгч, эрүүл мэндийн ноцтой байдал үүсгэх эрсдэл "Өндөр" гэж үнэлэгдсэн тул Налайх дүүргийн Онцгой комисс яаралтай горимоор хуралдаж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлохоор ажиллаж байгаа юм байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
123
123
1 сар 30, 2025 11:29

тэнэгт Говьсүмбэрт Батширээт гэж сум байхгүй зөв бичмээр юм.

Зочин
Зочин
1 сар 30, 2025 12:06

Сургууль цэцэрлэгээ хаагаачээ

Зочин
Зочин
1 сар 30, 2025 13:38

Говьсүмбэр аймагт Батширээт сум байдаггүй бгаа шүү

Нарантуяа
Нарантуяа
1 сар 30, 2025 14:04

Го

Зочин
Зочин
1 сар 30, 2025 14:05

Говьсүмбэрт Батширээт гэж сум бхгүй шүү зөв мэдээлэл өгөөрэй

Боб
Боб
1 сар 30, 2025 15:19

Буруу бичээд байхын. Мэдээнд чинь эргэлзчихлээ.

Eguur.mn
Eguur.mn
1 сар 30, 2025 19:25

Хэнтий аймаг Батширээт сумаа 3 сумтай Говь-Сүмбэр аймагт өгчихсөн юм уу. Хэзээ өгчихвөө.

Зочин
Зочин
1 сар 30, 2025 20:57

Хэнтий аймаг батширээт гэж байдаг шүү зөв мэдээлэл өгөөч

Зочин
Зочин
1 сар 31, 2025 08:12

Мэдээгээ оруулахдаа �##�даа гаргамааргүй байна ийм хайнга сайтыг хамгийн үнэн мэдээлэл тавьдаг гэж бодож байсандаа эргэлзчихлээ

Холбоотой мэдээ

Back to top button