Нийгэм мэдээ

Ирэх сард зохиогдох бөхийн барилдааны хуваарь

Хоёрдугаар сард МҮБХ-ноос зохион байгуулах албан ёсны хуваарийг танилцуулж байна.

  • 02.02 Ням. 11:00 цагт-Хавдрын эсрэг зөвлөлийн нэрэмжит Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан /Тоо хязгаарлахгүй/
  • 02.08 Бямба. 11:00 цагт-Архангай аймгийн Эрдэнэмандал сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан
  • 02.09 Ням. 13:00 цагт-"Баянзүрх хайрханы хишиг" Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан
  • 02.15 Бямба. 13:00 цагт-Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын түүхт 100 жилийн ойд зориулсан тус сумаас төрөн гарсан Монгол улсын начин Дондогийн Цогзолдоржийн нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан
  • 02.16-23-ны өдрүүдийн 11:00-16:00 цагт “Өвлийн нүүдэлчин - 2025” наадамд ССАЖЗЯ-тай хамтран зохион байгуулах Улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд оролцох “Тэмээн жингийн бөхчүүд” өдөрлөг

Сар шинийн цуврал барилдаан

  • 02.20 Пүрэв. 11:00 цагт-Сар шинийн баярт зориулсан өсвөр /3нас/ бөхийн барилдаан
  • 02.23 Ням. 09:00 цагт-Сар шинийн баярт зориулсан Бөхчүүдийн шагайн харваа
  • 02.24 Даваа. 11:00 цагт-Тарвалин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан /Тоо хязгаарлахгүй/
  • 02.25 Мягмар. 11:00 цагт-Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхчүүдийн уламжлалт барилдаан
  • 02.26 Лхагва. 13:00 цагт-Битүүний өдрийн барилдаанд оролцох эрх авах аймаг цэрэг, сумын цолтой 800 бөхийн урьдчилсан шатны барилдаан /2 давсан 200 бөх болон чансааны оноогоор оролцоно
  • 02.27 Пүрэв. 13:00 цагт-Могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 256 бөхийн уламжлалт барилдааны 1-2-ын даваа
  • 02.28 Баасан. 13:00 цагт-Могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 256 бөхийн уламжлалт барилдааны 3-8-ын даваа тус тус болно.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Монгол Улсын үлэмж дархан мэргэн нэгэн
Монгол Улсын үлэмж дархан мэргэн нэгэн

Бөхчүүд шагай харвана гэнэ үү, мөн солиоров оо !
Тэгж тэнэгээ гайхуулаад яахым бэ, мангар хүүрнүүд ээ, та нарын гар хуруу эвдэрч хэмхрээд, мойнийж мур ийгаад юун шагай харвах, халбага сэрээгээ тэгшхэн барьж чадахгүй байж.
Тулсан хасаанд хорь оносон бөх гарвал "Ланд-570" өгье, ёстой харахынсан,

Зочин
Зочин

Дуламсүрэн начин сур харавсан онигоо сонссон уу ?!
Тэрэн шиг тэрнээс ч дор юм болно доо. Дууяа начин Бөхийн холбоог бутраагаад, дараа нь Уяачдын холбоог устгаад, одоо Сурын холбоог " судлаж " байгаа, яаж устгах аргаа боловсруулж суугаа юм гэсээн.

Холбоотой мэдээ

Back to top button