Гадаад мэдээДЭЛХИЙ

2021 оноос хойш анхны Ёокозүна цолыг хүртсэн Хошорюү С.Бямбасүрэн гэж хэн бэ

Мэргэжлийн сүмо бөхийн 2025 оны Хацү Башёод барилдсан Хошорюү С.Бямбасүрэн баасан гарагт /2025.01.31/ Ёокозүна цолд өргөмжлөгдсөнийхөө дараах анхны удаа дэвжээ дээр гарах ёслолыг хийсэн юм. 74 дэх Ёокозүна тэрбээр Токио хотын Мэйжи сүмд тус ёслолыг хийсэн байна. Тэрхүү ёслолыг үзэхээр 3,500 гаруй хүн очжээ.

25 настай тэрбээр 2021 оноос хойш тодорсон анхны Ёокозүна. Үүнээс гадна Хошорюү С.Бямбасүрэн нь одоо Ёокозүна цолыг барьж буй цорын ганц бөх юм.

Зургийн эх сурвалж: Kyodo News

Тэгвэл Хошорюү С.Бямбасүрэн гэж хэн бэ

Хошорюү С.Бямбасүрэн 1999 оны тавдугаар сарын 22-нд Улаанбаатар хотод мэндэлжээ. Тэрбээр Асашёорюү Д.Дагвадоржийн авга дүү буюу Д.Дагвадоржийн том ах Д.Сугаррагчаагийн хүү юм. 11 настай байхдаа тэр бөхөөр хичээллэж эхэлжээ.

Түүнийг дунд сургууль төгсөх үед Ниппон спортын шинжлэх ухааны их сургуулийн Кашива ахлах сургуулийн сүмо клубийн ахлах дасгалжуулагч асан, Кашива залуучуудын сүмо бүлгийн төлөөлөгч Акиёоши Нагай ажигласан байна. Нагай түүнийг анх харсан тухайгаа дурсаж ярихдаа “Тэр байнга ямар нэгэн юмтай тэмцэж байгаа мэт харагдсан. Нүд нь гялалзаж байсан” гэсэн юм.

Хошорюү С.Бямбасүрэн 2015 онд Японд хүрэлцэн ирж, сүмогоор хичээллэж эхэлжээ. Тэр Чиба мужийн Кашива ахлах сургуульд суралцаж, тус сургуулийн сүмо бөхийн клубэд элссэн байна. Авга ах Асашёорюү Д.Дагвадоржтой зөвлөлдсөнийхөө дараа тэр ахлах сургуульдаа сүмо бөхийн тэмцээнд өрсөлдөж эхэлжээ.

Ахлах сургуулиа төгссөний дараа тэр Тацүнами галд элсэж, 2018 оны нэгдүгээр сард мэргэжлийн сүмо бөхийн дэвжээ дээр анхны удаа барилдсан байна. Ийнхүү тэр долоон жилийн турш мэргэжлийн сүмо бөхийн дэвжээнд барилдсаны дараа 2025 оны нэгдүгээр сарын 27-нд Ёокозүнагийн зөвлөлдөх хороо түүнийг Ёокозүнад өргөмжлөх тухай хэлэлцэхээр хуралдсан юм. Тус хорооны есөн гишүүн Хошорюүд Ёокозүна цол олгохыг дэмжжээ. Уг хуралдаанаас хоёр хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 29-нды Японы сүмогийн холбоо түүнийг Ёокозүна цолд өргөмжилсөн юм.

Эх сурвалж: Kyodo News, Nikkan Sports, Hochi News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 3, 2025 12:28

үеэл нь бишүүү

Зочин
Зочин
2 сар 3, 2025 21:30

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

Зочин
Зочин
2 сар 4, 2025 00:08

Хошгоруулюу Бямбасүрэн

Холбоотой мэдээ

Back to top button