Нийгэм мэдээСПОРТ
Жүдогийн чансаа олгох тэмцээн өнөөдөр болно

Миний дуртай жүдо төсөл болон Монголын жүдо бөхийн холбооноос хамтран зохион байгуулдаг "Жүдо топ 6" дотоодын чансаа олгох тэмцээний хоёрдугаар цуврал өнөөдөр болно.
Энэхүү цуврал тэмцээнд, "Улсын аварга шалгаруулах тэмцээн" болон "Топ-6" тэмцээний хамгийн өндөр оноо цуглуулсан зургаан тамирчин оролцож байна. Зургаан тамирчин тойргоор барилдаж хамгийн олон ялалт авсан тамирчин шилдэг болох зарчмаар шилдгээ тодруулна.
Өмнөх удаагийн “Топ-6” тэмцээн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард зохион байгуулагдсан. Тухайн тэмцээнд нийт 14 жинд 19 байгууллагын 83 тамирчин өрсөлдсөж аваргуудаа тодруулж, чансаа олгосон байна.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.