"Тэр охин байнга газ үнэрлэдэг, найз маань хайртай гээд түүнээс салж чаддаггүй байсан"

Хоёрдугаар сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 15 настай гэх охин мансуурсан үедээ найз хөвгүүнээ хоолойн тус газар хутгалж, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарав. Охиныг өдгөө саатуулан шалгаж байна. Харин талийгаач хүүгийн найзууд хэрэг үйлдсэн охины талаарх үзэл бодлоо сошиал орчинд илэрхийлж, газ үнэрлэн мансуурдаг байсан гэлцэж байгаа юм. Тэдний нэг болох, талийгаачийн багын найз хэмээх М-ээс тодруулга авлаа.
-Талийгаач хүүтэй хэр удаан найзалж байна вэ?
-Надаас хоёр ах л даа. Бид хоёр багаасаа найзалсан. Нэг нэгнээ сайн мэднэ ээ. Би сая ахаас нь асууж, зөвшөөрөл авч байгаад ярилцлага өгч байна.
-10-р ангийн сурагч байсан юм байна. Тэр хүмүүжил, зан аашийн хувьд ямар хүү байсан бэ?
-Маш мундаг, өөдрөг, өөрөө бүхнийг болгодог хүү байсан. Хүнд маш их тусархаг. Найзуудаа байнга инээлгэдэг, өөрөө зовлонтой байлаа ч түүнийгээ дотроо л нуудаг байсан. Тусч занд нь бид бүгдээрээ л дуртай байсан. Харин тэр найз охин нь байнга газ үнэрлэдэг. Найз маань салъя гээд салж чадахгүй, хэсэг зугтаж яваад эргэж нийлчихсэн байсан. Талийгаач найз маань дээрээ хоёр ах, доороо дүүтэй. 4-5 хоног уулзахгүй явсан хооронд ийм юм болчихлоо.
-Тэр хоёр хэр удаан үерхсэн юм бол?
-Өнгөрсөн оны зунаас эхэлсэн. Одоо 7-8 сар болж байна.
-Тухайн охиныг өөрийн чинь хувьд хэр таних вэ. Газ үнэрлэх зэрэг үйлдэл нь олон давтагддаг гэж сонссон шүү дээ?
-Миний мэдэхийн байнга л газ үнэрлэж явдаг байсан. Би тэр охинтой 2024 оны өвөл танилцаж байсан санагдаж байна. Тэгээд намраас нь талийгаач найзтай маань үерхсэн. Талийгаач найз маань бол огт газ энэ тэр үнэрлэдэггүй байсан.
Өмнө нь удаа дараа ийм асуудал гаргаж байсан нь үнээн. Ноднин нэг охины зодож, ухаан алдуулсан.
-Та нар найздаа хэлж, зөвлөдөг байсан байх, тийм ээ?
-Бид байнга л хэлдэг байсан. Найз маань нэг хэсэг ахтайгаа амьдарч байна гэж сонсогдсон. Гэтэл нэг мэдэхэд тэр охинтойгоо эргээд нийлчихсэн байсан. Биднийг хэлэхээр “Мань нь одоо яаж больё гэж хэлж чадах вэ дээ” гэдэг байсан.
-Өсвөр насны хоёр жаахан хүүхдийн хооронд нэгийнхээ аминд хүрэх хэмжээний ямар нөхцөл үүссэн юм бол гэж гайхаад байна?
-Манай найз бол маш даруухан хүүхэд. Би найз охин нь л буруутай гэж бодсон. Газаа үнэрлээд, мансуурсан байхдаа л ийм үйлдэл хийсэн байж таарна.
-Та бүхэн энэ үйл явдлыг яаж хүлээж авсан бэ?
-Бүгд уйлсан. Хоол ч хоолойгоор давахгүй, маш хэцүү байна. Хоёрдугаар сарын 1-нд ийм зүйл болсон байсан. Зарим найз нар маань сонсоод итгээгүй. Гэтэл үнэхээр хоолой руу нь хутгалсан, цогцос нь олдсон гэж ар гэр нь хэлэхэд маш хүндээр хүлээж авсан.
-Талийгаач хүү ер нь хаана амьдардаг байсан юм бол?
-Үерхсэнээс хойш гэртээ нэг их очихоо больсон, тэр охинтой хамт байдаг болсон.
-Тэр охины ар гэрийн байдлын талаар мэдээлэл байна уу?
-Сайн мэдэхгүй. Хойд аав, ээж, дүүтэйгээ байдаг гэж сонссон. Манай найз дасчихсан, хайртай байсан. Тэр охин 15 настай бол биш. Миний мэдэж буйгаар 17 байна уу 18 настай байх ёстой.
-Найзуудынх нь зүгээс сошиал ертөнц, хэвлэл мэдээллээр дамжуулж олон нийтэд юу гэж хэлэхийг хүсэж байна вэ?
-Таних танихгүй хүмүүс зургийг нь аваад л тавиад байх юм. Битгий тэгээсэй гэж хүсэж байна. Манай найзууд дундаа групптэй. Зураг тавьсан бүрийг устгуулах гээд л хичээж байна.
-Ар гэр нь нэлээд хүнд байгаа байх даа. Эмгэнэл илэрхийлж буйг маань дамжуулж өгнө үү.
-Өнөөдөр хичээлээ тараад найзуудтайгаа гэрээр нь ороод ирлээ. Маш хүнд хэцүү байна лээ. Би тэр охиныг үүрэх ёстой ялаа үүрээсэй гэж бодож байна. Найзууд нь ч тэгж хүсэж байгаа. Тэгэх цаг болсон. Харин найзыг маань сайн мэдэхгүй байж битгий хамаагүй юм бичиж, зураг хөргийг нь тавиад байгаарай гэж бусдаас хүсмээр байна.
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
.
Ter ohin vvreh ystoi ylaaa vvreesei l gj hvsjiiindaaa taiwan noirsdooo
.
15tai bol bishee odo ene jil 17toi
10 жилийн хүүхдүүд хамтран амьдарч байсан болж таарч байна уу. Эцэг эх нь гэж яачихсан хүмүүсэв
Тэр мансуурагчбас �##�уурчин охин насанд хүрсэн бол ялаа үүрээд шорондоо суугаасай бүүүр олон жил.15тай бсан ч ялаа үүрээсэй бүүүүр олон олон жилээр тэгээд тэндээ үхээсэй
Хүүхэд насанд хайр гэж олигтой юм болох уу?? Шохоорхол биздээ !! Манайд хүн болж төлөвшүүлэх, ухамсартай иргэнтэй болохоос нааш хөгжил яриад хэрэггүй дээ
Bi 10 angiin huuhed gehdee ene hereg ugaasal martagdan tegeed neg ym helhed ene bol mongol uls
Өөрийхөн хохи
Hunii amidrald gai bolsn l#r ohin ohinch ghvdee ynhn hakuna bzd
Avh ystoi shiitgel yalaa avaad hergee huleen zuvshuur haliunaa