ЭДИЙН ЗАСАГ
Нэгдүгээр сард Монголын Хөрөнгийн биржээр 55.5 тэрбумын үнэт цаасны арилжаа хийгджээ

Монголын Хөрөнгийн биржээр 2025 оны нэгдүгээр сард 55.5 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийгджээ.
Энэ нь өмнөх сараас 4.7 дахин, өмнөх оны оны мөн үеэс 27.5 хувиар буурсан дүн юм. Нэгдүгээр сарын арилжааны үнийн дүнгийн дийлэнх буюу 66 орчим хувийг компанийн бондын анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаа бүрдүүлжээ.
Гарааны компани болон жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид зээлийн эргэн төлөлтийн өндөр хүүгийн дарамтгүйгээр шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрээ хөрөнгийн зах зээлээс бага зардлаар, богино хугацаанд татан төвлөрүүлэх боломжтой гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооноос тодотгосон юм.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.