Байгаль орчин

Төгрөг сумын хэмжээнд 43 бөхөн хорогджээ

Говь-Алтай болон Ховд аймгийн 8 суманд сурагчдаас бүрдсэн эко клуб бий. Тэд байгаль хамгаалах олон талын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, бүс нутагтаа амьдарч буй Монгол бөхөнг олон нийтэд таниулж, хамгаалдаг.

Тэгвэл энэ жил Монгол бөхөнтэй бүс нутгийн сурагчид өвлийн амралтаар малдаа болон бусад ажлаар хөдөө явж  байхдаа таарсан бөхөнгийн хорогдлын судалгаа гаргаж байна.

Энэ хүрээнд Говь-Алтай аймгийн Төгрөг сумын "Та байгалийн эзэн" эко клубийн хүүхдүүдийн уриалгаар Төгрөг сумын сурагчид тус сумын хэмжээнд хорогдсон бөхөнгийн судалгааг хийжээ. Судалгаагаар тус сумын хэмжээнд 43 бөхөн хорогдсон судалгаа гаргасан бөгөөд айл, хүнд хамгийн ойртсон нь 200 метрт ирж үхсэн бол хамгийн хол зайтай нь гурван км-ийн цаана үхсэн байсныг сурагчид зургаар баримтжуулж "Та байгалийн эзэн" эко клубт ирүүлсэн байна.

Монгол бөхөнгийн талаар:

  • Монгол бөхөн нь зөвхөн баруун монголд, Их нууруудын хотгорт Шаргын говь, Хүйсийн говь болон Дөргөний талд тархсан байна (Чимэддорж ба Бүүвэйбаатар 2017).
  • 2002 он гэхэд тоо толгой нь 800 болтлоо буураад байсан Монгол бөхөнгийн тоо сүүлийнарав гаруй жилийн хугацаанд ДБХС болон МАВА сангийн өгөөмөр туслалцаа дэмжлэгийн хүчинд эргэн сэргэж байна. Гэсэн хэдий ч энэхүү популяц сэтгэл түгшүүлсэн хэвээр байгаа бөгөөд харамсалтай нь тоо толгой нь буурах хандлагатай байна.
  • Монгол бөхөн уламжлалт тархац нутгийнхаа дөнгөж 27 хувьд л тархан амьдарч байна. 2016, 2017онуудад гарсан мялзан өвчин, 2017, 2018 оны хүнд хэцүү өвлийн улмаас 2018 оны тавдугаар сар гэхэд бөхөнгийн популяцийн хэмжээ 3600 бодгаль болтлоо буюу 2014 онд байснаас 70 хувь хүртлээ буурсан. Хэдийгээр 2020 оны нэгдүгээр сар хүртэл популяцийн хэмжээ хамгийн багадаа 5070 бодгаль хүртлээ өссөн боловч популяцийн хэмжээ эмзэг байгаа учир хамгаалалтын дорвитой арга хэмжээнүүдийг авах хэрэгцээ шаардлага байсаар байна.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 6, 2025 11:06

Өвчин гараагүй байгаасай, нэг нь л айхтар өвчин тусахад бусад нь хиарчихдаг сонин амьтан билээ шүү.

Back to top button