Newjeans хамтлаг нэрээ өөрчилжээ

Дэлхийн хамгийн алдартай К поп хамтлагуудын нэг болох Newjeans нэрээ сольсон байна. Тус хамтлаг “CNN” агентлагт ярилцлага өгөхдөө нэрээ NJZ болгон өөрчилж буйгаа мэдэгджээ. Хамтлагийн гишүүн Ханни хэлэхдээ нэрээ сольсон нь “Энэ хэцүү цаг үеийг илүү сэтгэл сэргээм зүйл болгох арга” гэсэн байна.
Newjeans хамтлаг 2022 онд анх Attention нэртэй дуугаа гаргасан нь дэлхий даяар хит болсон. Тус хамтлаг жилийн дараа Get Up цомгоо гаргасан юм. Цомогт багтсан Super Shy дуу томоохон хит болж, Billboard-ийн шилдэг 200 дууны нэгт жагссан. Арваннэгдүгээр сард хамтлагийн гишүүд хэвлэлийн бага хурал хийхдээ “Ador” агентлагтай хийсэн гэрээгээ цуцлахаа мэдэгджээ. Тэд тус агентлагийг зүй бусаар харьцсан, санаатайгаар төөрөгдүүлсэн мэдээлэл өгсөн, ажлын байрны дарамт учруулсан гэж буруутгасан юм. Хамтлагийн гишүүд болон “Ador” агентлагийн шүүх дээрх маргаан үргэлжилж байгаа.
Тус хамтлаг шинэ нэрээрээ гуравдугаар сард Хонконгт болох “ComplexCon” арга хэмжээ дээр дуулахаа мэдэгджээ. Мөн NJZ гурван хоног үргэлжлэх тус арга хэмжээ дээр шинэ дуугаа цацах аж.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!