Спорт

Харбин 2025: Монголын биатлоны эмэгтэй тамирчид 16-20 дугаар байрт шалгарлаа

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам тав дахь өдрөө болж байгаа бөгөөд 34 орны 1275 тамирчин 11 спортын 64 төрөлд өрсөлдөж байна. Өнөөдөр биатлоны эмэгтэйчүүдийн 7.5 км-ын спринт уралдаанд 26 тамирчин өрсөлдөхөд Монгол улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Мөнх-Эрдэнийн удирдлага дор дөрвөн тамирчин оролцож, 16-20 /17 дугаар байрт Япон/ байрыг эзэллээ.

Энэ тэмцээний эхний байрт БНСУ-ын тамирчин орсон бол БНХАУ-ын биатлончид мөнгө, хүрэл медалийн тавцанд гарав. Харин манай улсын тамирчин М.Должинсүрэн 16, Х.Эрдэнэтунгалаг 18, Х.Сумъяа 19, Д.Энхчимэг 20 дугаар байрт орлоо. Тэргүүн байрт орсон БНСУ-ын тамирчин Е.Аввакумова нь ОХУ-ын Вологдад төрж, 2017 оноос Солонгос орны иргэн болжээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button