Нийгэм мэдээСПОРТ
Монголын эрэгтэй биатлончид буухиа төрөлд 5-р байрт орлоо

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам болж байна.
Өнөөдөр Монголын биатлоны эрэгтэй, эмэгтэй баг буухиа төрөлд өрсөлдөхөд эрэгтэй баг долоон орны багаас тавдугаар байрт орлоо. Тус ангилалд Японы баг алт, Казахстан, БНХАУ-ын баг удаалав. Монголын багийн бүрэлдэхүүнд Э.Энхсайхан, Б.Ариунболд, Ж.Гантулга, О.Гантулга нар багтсан юм.
Харин манай улсын эмэгтэйчүүдийн баг таван орноос тавдугаар байрт орсон бөгөөд багийн бүрэлдэхүүнд М.Должинсүрэн, Д.Энхчимэг, Х.Сумъяа, Х.Эрдэнэтунгалаг нар багтлаа. Тус ангилалд БНХАУ-ын баг алт, БНСУ, Казахстаны биатлончид мөнгө, хүрэл медалийн тавцанд гарсан байна.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.