Нийгэм мэдээ

“ХАРБИН-2025”: Монголын гүйлтийн цанын эмэгтэй баг тавдугаар байрт орлоо

БНХАУ-ын Харбин Азийн өвлийн спортын IX наадам зургаа дахь өдрөө болж буй бөгөөд өнөөдөр гүйлтийн цанын буухиа төрөлд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй баг уралдаж байна. Эмэгтэйчүүдийн ангилалд БНХАУ-ын баг алтан медаль хүртсэн бол Казахстан, Японы цаначид удаалав.

Энэ төрөлд зургаан орны баг уралдсан бөгөөд манай улсын цаначид тавдугаар байр буюу Ираны багийн өмнө оржээ. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Мөнх-Эрдэнийн удирдлага дор Монголын гүйлтийн цанын буухиа төрөлд М.Должинсүрэн, Х.Эрдэнэтунгалаг, Х.Сумъяа, Д.Энхчимэг нар уралдлаа. Монгол Улсын эмэгтэй гүйлтийн цаначдын “Харбин-2025” Азийн өрсөлдөөн үүгээр өндөрлөж байгаа бол удахгүй эрэгтэй баг буухиа төрөлдөө өрсөлдөх юм.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button