ОХУ зүүн фронт дахь довтолгоогоо эрчимжүүлж байна

Украины зэвсэгт хүчин ням гарагт /2025.02.16/ мэдэгдэл хийхдээ ОХУ зүүн фронт дахь довтолгоогоо эрчимжүүлсэн хэмээжээ. Үүнтэй зэрэгцэн НАТО-гийн албаны хүн дайныг зогсоох хэлэлцээ эхлэх нь ойртож байгаа тул Москва довтолгоогоо эрчимжүүлнэ гэж таамагласан байна.
ОХУ-ын зэвсэгт хүчин Покровск хот руу хамгийн их хүч төвлөрүүлж байгаа аж. Тус хот нь чухал логистикийн төв юм. Киевийн арми бямба гарагийн /2025.02.15/ 24 цагийн дотор ОХУ-ын зэвсэгт хүчинтэй тулалдсан 261 тохиолдол бүртгэгдсэн хэмээжээ. Өмнөх өдрүүдэд дунджаар 100 орчим тулаан бүртгэгдэж байсан юм.
Цэргийн талаар бичдэг Украины “DeepState” блог бямба гарагт /2025.02.15/ “Өнөөдөр фронт дээр 2025 оны хамгийн хүнд өдөр өнгөрлөө” хэмээжээ. Украины зэвсэгт хүчин ням гарагийн орой мэдэгдэл хийхдээ сүүлийн 24 цагт бүртгэгдсэ тулааны тоо 117 болж буурсан гэсэн юм. Үүнээс 38 нь Покровск хотын ойролцоо болсон байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.