Нийгэм мэдээ

1.9 их наядаар барих гэж буй "Туулын хурдны зам"

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Налайхын тойргоос Эмээлтийн уулзвар хүртэл зургаан эгнээ бүхий 32 км хурдны замыг тавих ажил ирэх дөрвөн сард эхлэх гэж буй.

Бидний чихнээ 11 жил сонсогдсон ч ажил хэрэг болоогүй "Туулын хурдны зам"-ыг 1.9 их наяд төгрөгөөр тавих тухай тендерийг зарлалаа. Уг тендерийн энэ онд санхүүжих өртөг нь 538 тэрбум бөгөөд Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас санхүүжих юм байна.

Тодруулбал, долоон түвшний орц, гарцын огтлолцлуудтай, 10 мянган метр орчим гүүртэй, долоон туннелтэй, 100 км/ц хурдлах боломжтой, автомашины зорчих хэсгийн өргөн 12.5 м байх гэх мэт олон "чимэгтэй" аж. Улмаар тус төсөл доорх долоон багц ажлуудаас бүрдэх юм байна. Үүнд:

  1. Газар шорооны ажил
  2. Хиймэл байгууламж
  3. Авто замын дагуух үерийн хамгаалалтын далан
  4. Авто замын гэрэлтүүлэг , авто замын трасст орсон ЦШС-г хамгаалах, шилжүүлэх, дэд станц шилжүүлэх, шинээр барих
  5. Мэдээлэл холбооны төлөвлөлт
  6. Археологи, палеонтологи, түүх угсаатны хайгуул, судалгаа, авран хамгаалах, малтлагын ажил
  7. Байгаль орчин хамгаалах ажил зэрэг багтаж байгаа аж.

-Хурдны зам ашиглалтад орсноор замын хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэж, түгжрэл 10-20 хувиар буурах тооцоолол гарсан-

Эл замыг барих тухай асуудлаар Х.Нямбаатар "2024 оны байдлаар нийслэлчүүд бид түгжрэлд цаг хугацаа, шатахуун зэрэгт нийт 900 сая орчим ам.доллар зарцуулжээ. Энэ байдлаар явбал 2030 онд нэг тэрбум ам.доллар давахаар байна. Өнөөдрийн байдлаар оргил цагийн дундаж хурд 7-13 км/цаг байгаа бол 2030 онд 5-9 км/цагт хүрэх юм. Тиймээс энэ оноос эхлэн нийслэл хоёрдугаар түвшний замуудаа барина.

Үүний нэг болох хот доторх анхны хурдны замын тендерийг өнөөдөр зарлаж байна. Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажлыг ирэх 4 дүгээр сарын сүүлээр эхлүүлж, 24 сарын дараа буюу 2027 оны 5 дугаар сард ашиглалтад оруулна. Хурдны зам ашиглалтад орсноор замын хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэхээс гадна Дархан болон Замын-үүд чиглэлийн дамжин өнгөрөх авто тээврийн нэвтрүүлэх чадвар сайжирна. Мөн Улаанбаатар хотын гол болон туслах гудамж замын сүлжээний түгжрэл 10-20 хувиар буурах тооцоолол гарсан" хэмээн мэдэгдээд буй юм.

-Ижил урттай ч ялгаатай өртөгтэй Хурдны зам-

Гэхдээ "Туулын хурдны зам" төсөл шинэ тутам ойлголт биш. Арав гаруй жилийн өмнө Н.Алтанхуягийн Засгийн газрын үед хийгдэж байсан “Гудамж” төсөлд хамаарах дөрвөн том бүлэг ажлын нэг байсан. Харин үе үеийн дарга нарын мөрийн хөтөлбөр, аман цэцэрхлийг дамжсаар энд хүрэв.

Тус хурдны зам Нийслэл дахь анхны хурдны зам ч биш. Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2019 онд Хөшгийн хөндийн нисэх буудлыг нийслэлтэй хоттой холбосон хурдны зам нээгдэж байсан түүхтэй.

Энэ нь Монголын анхны хурдны авто зам бөгөөд нийт 32.2 км үргэлжлэх асфальт бетон хучилттай, зургаан ширхэг гүүр, 21 ширхэг нүхэн гарцтай 28 ширхэг дугуй хоолойтой, олон улсын стандартад нийцсэн зам гэгддэг. Тус зам, бүтээн байгуулалтыг ажлыг хийсэн хугацаа , өртөг зэргийг тодруулахад,

  • Хурдны замын ажлын нийт өртөг нь 140.3 сая ам.доллар
  • Барилгын ажлыг гурван жилийн хугацаанд гүйцэтгэсэн тухай мэдээлэл гарч ирж байна.

Одоогийн ханшаар тооцоолон үзвэл нийт 490 тэрбум төгрөгийн өртгөөр 32.2 км замыг тавьсан гэсэн үг. Харин одоо баригдах гэж буй Нийслэл дэх хоёрдох хурдны зам мөн л 32 км үргэлжлэх өгөөд 1.9 их наядын өртөгтэй. Үнийн дүнгийн ялгаа нь 10 мянган метр үргэлжлэх гүүрийн байгууламж, олон тооны туннел, гарцтай холбоотой аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 18, 2025 08:26

Сайн байна Нямбаа

Зочин
Зочин
2 сар 18, 2025 09:10

Нисэх бууд�##� руу явах зам хурдных биш тууш зам

Зочин
Зочин
2 сар 18, 2025 09:30

Нянбатор наад ажлаа өгчих .Санхүүжилтын 50%-ихнаядын хийх компани олдоно шүү

Зочин
Зочин
2 сар 18, 2025 09:54

Эхлээд хурдны зам гэсэн ойлголтоо хуульчлаад, түүнийхээ стандартыг батлах хэрэгтэй. Өргөн зам болгоныг хурдны зам гэдэггүй. Яармагийн замыг өргөтгөчихөөд хурдны зам гэж байснаа мартаагүй биү зээ

Зочин
Зочин
2 сар 18, 2025 10:56

Zamaa barih ni zov shu

Зочин
Зочин
2 сар 19, 2025 21:43
Reply to  Зочин

Gehdee ene une bol bishee.

Зочин
Зочин
2 сар 18, 2025 11:46

Шууд хийгээд хэрэгжүүлээд явах хэрэгтэй. Метро, тойрог зам, өндөр хурдын замууд барьж байж л түгжрэлийг шийднэ. Харин тэр Богд уулыг нүхэлж туннель барих бол ойрын 10 жилд хэрэггүй л болов уу. Улс маань өр багатай, боломжтой болсон хойно л юу юм гэхээс. Богд уулын урдуур төмөр зам явуулж, ачаа тээврийг заав�##� УБ хотоор дайруулахгүйгээр шийднэ гэдэг харин маш зөв шүү.

Зочин
Зочин
2 сар 18, 2025 12:23

Тэр туннель хэрэггүй. Манайд хэрэггүй. Тэгсэн дор бол Яармагын зам дээгүүр хэдэн сайхан гүүрэн гарц хийгээд л шулуун явдаг болгоод л, Нисэхийн тойргийг өргөн сайхан болгочиход болно. Сая Хөшигийн хөндий рүү төмөр зам тавина гээ биз дээ. Тэр замаар хурдан суудлын гт явуулчихв�##� болно.

Зочин
Зочин
2 сар 18, 2025 12:43

100 км ч хүрэхгүй зам барихад 2 их наяд төг болцымуу хулгайч нар бүр даам шааж бнаа их наядаар нь хулгай хийж мийдэг болцон агуу хулгайчдын эрин зуун үхэж д�##�драасай новшнууд

Д...
Д...
2 сар 18, 2025 12:48

Аягүй бол наядыг нь хувааж идээд 900 саяар нь барь н даа

Д...
Д...
2 сар 18, 2025 12:50

Төсөвт зарцуулсан мөнгө төсөвтөө зарцуулагдаж байна уу гэдгийг хянах хэрэгтэй

Зочин
Зочин
2 сар 18, 2025 12:51

Тархи уга�##�таар л мөнгийг идэж байна дөө

Зочин
Зочин
2 сар 18, 2025 12:55

10 км гүүртэй гэхээр 3-ны 2 нь гүүр болох юм бна. Ийм их өртөгтэй зам хэрэгтэй юу ОДОО?

Зочин
Зочин
2 сар 18, 2025 12:55

Хэдхэн жилийн өмнө На-лайх-Баянзүрхийн замыг ойролцоогоор 5 тэрбум/км өртгөөр тавьсан. Өнөөдөр энэ замыг бид 62 тэрбум/км өртгөөр барих нь. 12 дахин өсжээ. Боржурын хулгайны хувилбар руу орчихож байгаа биш байгаа даа!

Иргэн
Иргэн
2 сар 18, 2025 17:13

Үхэр Монголчууд нь хурдны зам гэж ойлгоод гүүрэн дээрээсээ нисэж үхээд байх вий дээ!!! Ямар юмных нь хурдны байхав! УБ- дотор түгжирч зогсохын оронд 50-60км хурдтай нэг захаас нөгөө захруу гарч байв�##� тэнгэрийн умдаг атглаа гэсэн үг!!!

Зочин
Зочин
2 сар 19, 2025 08:05

Гүүр, туннель өртгийнхөө 60 хувийг чавчаанд гаргадаг онц гоё чавчаа шүү.

Зочид
Зочид
2 сар 19, 2025 09:44

Энэ тэнэгийг ээ зам бродюр гээд.д донгосохоос өөрийг мэддэггүй ээ идиот

Зочин
Зочин
2 сар 19, 2025 14:21

Хөшгийн хөндийн замаар одоо машин 100км хурдтай явж болохгүй болж эвдэрсэн гэсэн шүү, ийм л б�##�ай юм хийв дээ.

Зочин
Зочин
2 сар 20, 2025 08:38

Зүйтэй маш зөв мөнгө олдож л таараа

Зочин
Зочин
2 сар 20, 2025 11:51

Zuv Nyambaatar aa Amjilt

Холбоотой мэдээ

Back to top button