Б.Чойжилсүрэн: Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг 2028 оны наадмаар ашиглалтад оруулахаар ажиллаж байна

Өнгөрсөн оны арванэгдүгээр сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Шанхай хотноо “Олон улсын импортын VII экспо”-д оролцох үеэрээ хэд хэдэн томоохон хэлэлцээг Хятадын талтай хийсэн. Үүний нэг Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц.
Тодруулбал, Тус айлчлалын үеэр Монгол Улс БНХАУ-ын Засгийн газраас олгож буй нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд нийт 11 төслийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Уг төслийн нэгдүгээрт “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ыг барих төсөл багтсан юм. Улмаар айлчлалын хүрээнд энэ төслөө хэрэгжүүлэх, бүтээн байгуулалтаа хийхэд зарцуулагдах 253 сая ам.долларын санхүүжилтийг шийдвэрлэсэн билээ.
Харин үүнээс хойш Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн ажил хэрхэж байгаа талаар мэдээлэл гараагүй. Мөн тус төслийг Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын хамтын ажиллагаанд хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээ хийгдсэний дараа явуулна гэх шуум байсан юм.
Тэгвэл саяхан болсон Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын хэлэлцээрт гарын үсэг зурхаар Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Харбин хотод айлчлах үеэр түүнийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн дагалдан явж, хэлэлцээрт оролцсон.
Иймд тус үйл явдлын үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс Эрдэнэбүрэнгийн бүтээн байгуулалтын талаар тодруулахад дараах хариултыг өглөө.

Тэрбээр “Өнгөрсөн 2024 оны арваннэгдүгээр сард БНХАУ-д Ерөнхий сайд айлчлах үеэр Эрдэнэбүрэнгийн УЦС-ын зээлийн тусгайлсан хэлэлцээрт талууд гарын үсэг зурсан. Түүнээс хойш Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих бүх бэлтгэл ажлыг ханган ажиллаа. Одоогоор УЦС-ын зураг төсөл гарсан. Голлох бүх тоног төхөөрөмжүүдийн захиалга хийгдсэн. Ер нь бүх юм нь бэлэн болчихсон байгаа.
Харин БНХАУ-ын хувьд өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр Цагаан сарын баяр нь эхэлсэн учраас хоёрдугаар сарын 16-наас хойш Эрдэнэбүрэнгийн УЦС-ын гүйцэтгэгчээр шалгарсан ерөнхий гүйцэтгэгчид нь надтай ирж уулзахаар тохирсон. Ирэх долоо хоногт уулзах байх. Ерөнхийдөө талууд ажлыг эрчимжүүлэх тал дээр харилцан тохиролцсон байгаа.
Анхны гэрээгээр бол ажил эхлээд 51 сарын дараа ашиглалтад оруулна гэж тохирсон. Энэ нь дөрвөн жил гурван сар гэсэн үг. Энэ хугацааг бид нэг жилээр ч болсон нааш нь татъя гэдэг тооцооллыг гаргаж, хэлэлцээрт тусгуулахаар ерөнхий гүйцэтгэгч нартай уулзалт хийж байна. Бид Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг 2028 оны наадам хавьцаа ашиглалтад оруулахаар ажиллаж байна” гэсэн юм.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл хэрэгжиж эхэлснээр баруун бүс болон Алтай-Улиастай эрчим хүчний системийн цахилгаан эрчим хүчний хэрэглээгтэглэн ногоон эрчим хүчээр 100 хувь бүрэн хангаж, их ачааллын үед Төвийн эрчим хүчний системийг дэмжин ажиллах бололцоо бүрдэх юм. Анх 1964 онд ЗХУ-ын Электросеть институт урьдчилсан судалгааг хийж, 2015 онд уг төслийг хэрэгжүүлэх төслийн нэгж байгуулагдаж байсан түүхтэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ муу ханаж цаддаггүй ХУВАЛЗ �######�ах болоогүй юу
ямар ч төлөвлөлтгүй ажил юм байна. Наадам гэдэг бол цаг хугацааны тоолуур биш шүү.
2028 оны сонгуулийн сурт�##�чилгаанд ашиглахаар хугацааг нь тохируулсан гээд хэлчихсэн нь дээр.
Энэ оросуудын боол гацааж л таарна.