Гадаад мэдээДЭЛХИЙ

Шүүх Рэппер A$AP Rocky-ыг найз руугаа гал нээсэн буруугүй гэж үзжээ

Мягмар гарагт /2025.02.18/ АНУ-ын шүүх Рэппер A$AP Rocky буюу Раким Майерсийг хуучин найз руугаа гал нээсэн буруугүй гэж үзсэн байна. Хурал болсон Лос-Анжелесийн шүүхийн танхимаас гарч явахдаа Майерс шүүгчдэд “Миний амьдралыг аварсан та бүхэнд баярлалаа” гэж хэлжээ. Прокурорууд түүнийг галт зэвсэг хэрэглэн танхайрсан эрүүгийн хоёр зүйл ангиар буруутгаад байсан юм.

Хэрвээ Майерс гэм буруутай нь тогтоогдсон бол 24 хүртэлх жилээр хорих ял сонсох магадлалтай байжээ. Шүүх хурлын өмнөхөн прокурорууд түүнд нэг эрүүгийн зүйл ангид гэм буруутайгаа хүлээх юм бол зургаан жил хорьж, тэнсэн харгалзах ялыг нөхцөлийн хамт оноох санал тавьсан юм. Майерс энэ саналыг нь хүлээн аваагүй.

Тэрбээр өөрийгөө гэм буруугүй гэх байр сууриа хадгалж шүүхийн шийдвэрийг сонсох хурал дээр эхнэр Рианна болон хоёр хүүхдээ авчирчээ. Шүүхийн шийдвэр уншигдахад Рианна нулимс урсган Майерсийн өмгөөлөгчдийг тэвэрсэн байна.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button