Н.Алтаншагай 240 хүүхэдтэй цэцэрлэгт стандартад нийцсэн хичээлийн хэрэглэгдэхүүн, цахилгаан бараа гардууллаа

Өнөөдөр /2025.02.20/ Сонгинохайрхан дүүргийн 106 дугаар цэцэрлэгт УИХ-ын гишүүн Н.Алтаншагай, Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээгийн хамтаар ажиллалаа.
Тус цэцэрлэг 1986 онд байгуулагдсан бөгөөд 28 багштай, 6 бүлэгт 240 гаруй хүүхэд 24 цагаар суран хүмүүждэг онцлогтой.
Хүүхдийн сэтгэхүйг шинжлэх ухаан, инженерчлэл, математик, технологи, сэтгэлгээний гоо зүйгээр хөгжүүлэх Олон улсын стандартын IQ хөгжүүлэх хичээлийн хэрэглэгдэхүүн, тоос сорогч, угаалгын машин, смарт тв, суурин компьютерыг 106 дугаар цэцэрлэгт УИХ-ын гишүүн Н.Алтаншагай гардуулан өглөө.
СӨББ-д хүлээлгэн өгч буй энэхүү бүтээгдэхүүн нь 3, 4, 5 нас тус бүрт 32, нийт 96 загвар бүхий хичээлтэй, багш, сурагчийн гарын авлага, эцэг эх асран хамгаалагчтай харилцах дэвтэр бүхий агуулга, арга зүйн хэрэглэгдэхүүнтэй бөгөөд нэгэн зэрэг 30-40 хүүхэд хичээллэх боломжтой 10 мянга гаруй эд анги, түүнийг ангилан савлах 66 ширхэг хайрцаг, бүх хайрцгийг байрлуулах тавиурын хамтаар өгсөн юм.
106 дугаар цэцэрлэг нь Монгол ахуй, ардын урлагаар сурагчдаа сурган хүмүүжүүлдэг байсан бол өнөөдрөөс Олон улсын жишигт нийцсэн оюун ухааныг бүтээлчээр хөгжүүлэх сургалтын хэрэглэгдэхүүнтэй болж байна. Мөн цаашид тухайн цэцэрлэгийн гал тогоо, гадна орчин, фасадыг үе шаттайгаар шийдвэрлэнэ гэдгээ УИХ-гишүүн Н.Алтаншагай онцлон хэлэв.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хувиасаа өгөөгүй бол их хурлын гишүүн төсвийн хөрөнгөөр авсан зүйлсийг гардуулах нь буруу. Өөрийн хийх ёстой ажлаа л хий
За больж үз чи буян тараагч уу СХДүүрэг боломж хэр газар билээ бодолгоор бүх цэцэрлэгт юу хэрэгтэй тэрийн төсөвт суулга гишүүн болоод тийм их мөнгтөй болцон юм уу
бид нарын татвараар авсан зүйлээ өөрөө өгч байгаа юмшиг тараахаа болиоч