УЛС ТӨРУлс төрийн мэдээ

УИХ-ын гишүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний асран хамгаалагчтай уулзаж санал солилцлоо

Монгол Улсын Их Хурал 2024 онд анх удаагаа 126 гишүүнтэйгээр парламентаа бүрдүүлж, ажиллаж эхэлсэн. Энэ ч утгаараа нийгмийн олон салбарын төлөөлөл Их Хуралд орж, салбар салбарын чиглэлээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй.

Энэ хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, эрхийг дэмжих” ажлын хэсэг байгуулагдаж, хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа юм.

Хөгжлийн бэршээлтэй хүний эрхийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд тэгш оролцох, зөв ойлголт хандлагыг төлөвшүүлэх, тэдний эрхийг хамгаалах, санал хүсэлтийг сонсох ажлын хэсгийн эхний уулзалтаа УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Н.Алтаншагай, Ж.Баясгалан нар Сонгинохайрхан дүүргээс өнөөдөр /2025.02.07/ эхлүүллээ.

Тус дүүргийн хувьд Монгол Улсын хүн амын 23 хувь оршин суудаг томоохон дүүргийн нэг. Нийт 10 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг бөгөөд өнөөдрийн уулзалтад 300 гаруй иргэн оролцож, тулгамдаж буй асуудлын талаараа санал хүсэлтээ илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Н.Алтаншагай бүтэн асаргаатай хөгжлийн бэрхшээлтэй иргэний асран хамгаалагчийн тэтгэмжийг хөдөлмөрийн доод хэмжээгээр олгох заалтыг хуульд нэмэлтээр оруулахаар ажлын хэсэгт саналаа өгчээ.

Уулзалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хуулийн хэрэгжилтийг нийгэмд хангуулах нь нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал болохыг ажлын хэсгийн бүрэлдэхүүн ярьж байна.

Цаашид хуулийн хэрэгжилтийг хангуулах, нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Монгол орон даяар иргэдээс авч ажиллах аж.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 7, 2025 21:57

Энэ т�##�аар огт дуулаагүй байнаа. Сан�##� хүсэлтээ хаана хандаж өгөх вэ ? Мэдээлэл авъя.

Back to top button