Хөлбөмбөгийн түр хороо: Холбооны хөрөнгөөр гэр бүлдээ тийз хүртэл захиалсан байна

Монголын хөлбөмбөгийн холбоог аврах түр хороо нэгдүгээр сарын 15-нд байгуулагдсан. Уг түр хороо өнөөдөр /2025.02.21/ хөлбөмбөгийн холбоонд гараад байгаа асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.
Мэдээлэл өгөхдөө, "Хөлбөмбөгийн холбоо 5.6 тэрбумын өртэй. Үүгээр ч зогсохгүй шигшээ багийн бэлтгэлийн баазыг барьцаалсан. Үүнийг үргэлжлүүлэн шалгаж байна. Дансны хуулгыг нягтлахад, барилгын засвар үйлчилгээ нэрээр хэтэрсэн өндөр үнийн дүнтэй гүйлгээнүүд байна лээ. Гэхдээ тендер зохион байгуулсан гэрээ нь олдохгүй байна. Хөлбөмбөгийн холбоог тойрсон санхүүгийн ашиг сонирхол бүхий бүлэглэл үүсэж холбооноос мөнгө авдаг гэж хардаж байна.
Холбооны хөрөнгөөр эрх бүхий албан тушаалтан гэр бүлдээ тийз захиалсан байх жишээний. 2019 онд урамшуулал олгох системээр Ерөнхийлөгчийн маркетингийн хэлтэст олгох тушаалуудын баримт бичиг олдсон" гэв.
Тэдний зүгээс:
- МХБХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн даргыг Холбооны дүрмийн 56-р зүйлийн 2 дахь заалтыг зөрчиж хөлбөмбөгийн спортод хамааралгүй мэргэжлийн зохих шаардлагыг хангаагүй хүнийг томилсон
- Зөвлөлийн 2024 оны 12-р дугаар сарын 19-ний өдрийн 02 тоот Тогтоолын дагуу хөлбөмбөгийн орчинд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх, тус хэлэлцүүлгийг зохион байгуулах ажлыг ЕНБД Т.Дагвадоржид даалгасан боловч биелүүлж ажиллаагүй
- Хөлбөмбөгийн хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөрийн санхүүжилтыг шалгах Түр хороо байгуулахдаа үндсээ хариуцсан ажлаа үнэн зөвөөр хийж тайлагнаагүй, ашиг сонирхлын зөрчил бүхий хүмүүсийг томилж өөрсдийнхөө булхайг өөрсдөө шалгах нөхцлийг бүрдүүлэх ёс зүйгүй шийдвэр гаргасан гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өмнөх МХБХ-г болохгүй бнаа, мөнгө идсэн л гэсэн. Дараагийн холбооны гишүүд нь бас л мөнгө идэж дээ. Яасан идэж уухын донтой нөхдүүд толгойлдог ямар их үйлтэй холбоо вэ? Яанадаа яана яг тамын тогооны үлгэр давтагдаад байх шив дээ. Ээ Бурхан минь Бурхан минь