Сошиал трэнд

Түгээгч залуу хашлага түшиж зогссон бие давхар бүсгүйг баярлуулжээ

Мах импэкс ХК-ийн түгээгч ажилтан гудамжинд яваа бие давхар ээжид тусалсан тухай мэдээ цахим орчинд олны талархлыг хүлээж байна. Шинэ жилийн баярт зориулан машинаа сэтгэл гарган гоёсон энэ залуу гудамжинд хашлага түшиж зогсоо найман сартай бие давхар бүсгүйг харсан даруйдаа хүрч очин, биеийг нь асууж, машиндаа суулган гэрт нь хүргэж өгчээ. Шинэ онд шинэ хүүхдээ өлгийдөн авах гэж буй ээжийн сэтгэлийг уг үйл явдал ихэд хөдөлгөсөн талаар тэрбээр өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Гэрэл зургийг фэйсбүүк хуудсаас авч ашиглав

Энэ тухай Э.Н хэлэхдээ “Амьдрал гэдэг санаанд оромгүй аз жаргалаар дүүрэн юмаа. Би гэдэг хүн одоо 8 сартай жирэмсэн анхны хүүхдээ тун удахгүй өлгийдөн авах шинэхэн ээж. Өнөөдөр ЭХО-д харуулаад гарч ирээд зам руу дөхөх санаатай алхаж байтал хөл өвдөөд хатгаад дээр нь жаахан ядраад хашлага түшээд зогсож байсан чинь энэ зургийн эзэн болох залуу над дээр сандарсан байдалтай хүрч ирээд зүгээр үү эмнэлэг орох уу гэхээр нь би гэдэг хүн бас зэрэгцэж сандраад юу билээ гэж хэсэг бодоод үгүй ээ баярлалаа би зүгээрээ гэтэл алив би чамайг хүргээд өгье жирэмсэн тогоо шиг гэдэстэй эмэгтэй 9 эхэлчихсэн хүйтэнд гээд л.... Хүний сайхан сэтгэлээр намайг хүргэж өгсөн байдаг юм. Унасан машин нь хүртэл нүдэнд тусахаар гоёл чимэглэл болсон сэтгэл шигээ сайхан тэрэгтэй энэ залууд би баярласан сэтгэлээ илэрхийлж ч чадахгүй буусан болохоор энэ хүнийг таньж мэдэх хүн дамжуулж өгөөрэй.

жич: манай нөхөр ажилтай байсан учир би гэдэг хүн том толгойлоод л гарчихсан юм. Сая нөхөртөө утсаар хэлээд зураг явуулсан чинь яасан мундаг залуу вэ тэр машин тэрэг гээд л намайгаа биш нөгөө мундаг залууг магтаад сүйд шүү” гэжээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
guest
guest

saihan energy tei medee ve 😉 iim ajilsag mundag tusch saihan zaluus Mgl d zunduu bii, altan shar zam n ulziitei baig

Норов
Норов

Сайхан мэдээ уншиж эрүүл энх амьдарцгаая.САЙХАН МЭДЭЭ ТҮГЭЭСЭНД БАЯРЛАВ.Шинэ ондоо бүгдээрээ аз хийморьтой байгаарай.

Саран
Саран

Ийм сайхан сэтгэлтэй монгол залуу бас сайхан сэтгэлийг нь үнэлж талархаж чаддаг бүсгүй нараар бахархалаа Ийм хүмүүс их байдаг болоосой!

Иргэн
Иргэн

Сайхан сүү шиг сэтгэлтэй сайн хүү байнадаа. Ажилд нь аижилт хүсье

Иргэн
Иргэн

Монгол хүний сэтгэл бүгд ийм байгаасай монгол ухаантай залуу байна ажил амьдралд нь эрүүл энх сайн сайханыг ерөөе

Зочин
Зочин

Ийм хүмүүс л олон байгаасай. Ийм сайн хүү өсгөж хүмүүжүүлсэн ээж аавд нь хүүгээс нь илүү баяр хүргьё.

Зочин
Зочин

Ajilsag hun uhaantai ymaa ene zaluugiin zurgiig harlaa harwaas nudend dulaahan sain huu bna daa oshoo olon huniig bayrluula

Зочин
Зочин

Suu shig saikhan setgel.Buyn delger. ENE MET IEREG MEDEE SAIN NIITELEJ BAIKHIIG KHUSIE. Surug khar medeellees zalkhaj bna.

Ханна
Ханна

Диор болон бусад үнэтэй ориг бараа зарж бна. МИАТ д нийлүүлдэг. Илүү гаргаад хямд зарж бна гэсэн цагаан жиптэй залуу хүүхэн 2- с болгоомжил

Cloudy baska
Cloudy baska

Sn duu shu. SHINE ONII MEND HURGEY

haha
haha

arga yadsan reclam be

hooh
hooh
Reply to  haha

chi amidraliig yamar har baraanaar hardag ed matrial we

Холбоотой мэдээ

Back to top button