Гадаад мэдээДЭЛХИЙ

2025 оны дэлхийн шилдэг кофе шопыг тодруулжээ

“The World’s 100 Best Coffee Shops” нэртэй сайт энэ оны дэлхийн шилдэг кофе шопуудыг тодруулсан байна. Тэгвэл энэ оны хамгийн шилдэг кафегаар Австралийн Сидней хот дахь “Toby’s Estate Coffee Roasters” шалгарчээ. Тус сайт дэлхий даяарх кафенуудыг кофе болон хоолны чанар, үйлчилгээ гэх хэд хэдэн шалгуураар эрэмбэлсэн байна. Эцсийн дүнг гаргахын тулд олон нийт болон шинжээчдийн үнэлгээг харгалзан үзсэн аж.

Нэгдүгээр байрт орсон “Toby’s Estate” кафены ерөнхий менежер Жоди Лесли “CNN Travel”-д хэлэхдээ жагсаалтын дүн гарсны дараа ажлын багийнхан нь маш их баярласан гэжээ. Тэр “Бид кафены салбарт удаан ажиллаж байгаа бөгөөд хийж байгаа зүйлээ хэр гайхалтай гэдгийг мэднэ. Тууштай байхын тулд бид их хичээдэг, тиймээс ийм байдлаар үнэлэгдсэн нь үнэхээр гайхалтай” гэжээ.

“The World’s 100 Best Coffee Shops” сайтын шилдэг арван кафе:

  1. Toby’s Estate Coffee Roasters, Австрали
  2. Onyx Coffee Lab, АНУ
  3. Gota Coffee Experts, Австрали
  4. Proud Mary  Coffee, Австрали
  5. Tim Wendelbee, Норвеги
  6. Apartment Coffee, Сингапур
  7. Kawa, Франц
  8. Coffee Anthology, Австрали
  9. Story of Ono, Малайз
  10. Tropicalia Coffee, Колумб

Эх сурвалж: CNN, The World’s 100 Best Coffee Shops

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button