ЭДИЙН ЗАСАГ

Нүүрсний үнэ 2025 оны төсөвт тусгасан дүнгээс 20 хувиар буураад байна

2025 оны эхний хоёр сард Хятадын зах зээл дээр нүүрсний үнэ тонн нь 80 ам.долларын ханштай байсан бөгөөд энэ нь төсөөллөөс даруй 44 хувийн алдагдалтай дүн юм.

Монгол Улс 2025 онд нэг тонн нүүрсийг дунджаар 105 ам.доллароор экспортлох зорилт тавьж, үндсэндээ энэ оны эхний улиралд нүүрсний үнэ буурах төлвийг тооцоолсон боловч үүнээс ч доош буусан нь энэ оны төсөвт тусгасан борлуулалтын дүнгээс 20 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байна.

БНХАУ-ын зах зээлд нүүрсний эрэлт удааширч, Ганцмод боомт дээр нүүрсний бөөгнөрөл үүссээр байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 5 сая орчим тонн нүүрс хилийн цаана овоорчээ. Эх сурвалжуудын хэлж буйгаар Хятадын дотоодын нүүрс олборлон нийлүүлэгч компаниудын борлуулалтын дүнгээс манай борлуулалтын дүн харьцангуй өндөр байна гэжээ.

Иймд Монголоос нүүрс худалдан авч байгаа ганц шалтгаан нь урт хугацааны худалдааны гэрээтэй учраас ийн тодорхой бага хувиар нүүрс худалдан авч байгаа боловч үнийг бууруулахаас нааш дахин худалдан авалт хийх сонирхолгүй гэдгээ илэрхийлсээр байгаа аж. Гэтэл Монголын талаас нийлүүлдэг нүүрсний тээврийн болон бусад зардлууд өндөр тул Хятадын дотоодын өнөөдрийн дундаж үнэ рүү дөхөх нь ямар ч ашиггүй нөхцөл юм.

Нүүрсний үнийн уналтыг нөхөхийн тулд биет хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзвэл, одоогийн тээвэр, логистикийн хүчин чадлаар жилд 83 сая тонныг давуулах боломж одоогоор байхгүй гэдгийг салбарын сайд нь хэлсэн.

Иймд Хятадын тал өөр, хямд нүүрсний боломж хүлээж байх энэ цаг үед Оросын талаас дэд бүтцээ олон талаар сайжруулах, экспортоо тэлэх боломжуудыг эрэлхийлсээр байна. Цаашид нүүрсний үнэ дахин буурсаар байвал 83 сая тоннын экспортыг 120 сая болгож нэмэгдүүлсэн ч тээврийн зардал болон бусад өртгүүдээс үүдэлтэйгээр нүүрсний үнэ төсөвт суулгасан зорилтот төсөөлөлдөө хүрэхэд хүндрэлтэй болох юм.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эээ здукаа
Эээ здукаа
3 сар 4, 2025 08:48

Яана вэ одоо Данкайцан төсөвтөй данканаа?

Зочин
Зочин
3 сар 4, 2025 10:14

ugaasaal t1 lel bsan odoo hozor hytaduudiin gart orson bgaa manai nohort bool ch alga bna

иргэн
иргэн
3 сар 4, 2025 14:23

Жавхлангаар асуу, үнэ бууна гэхэд бид хамгийн багаар төлөвлөсөн гэж их донгодсон доо.

Зочин
Зочин
3 сар 5, 2025 09:26

Монгол улсын 2025 оны төсөв тасарсан. 2-2.5 тэрбум доллар. Монгол улсын өр 2025-2026 онд ийм хэмжээгээр нэмэгдэнэ. Бид ОУВС-н станьдбай хөтөлбөрт хамрагдана. Харин энэ нь улсыг удирдаж буй угсаатны цөөнхүүдэд огт хамаагүй. Учир нь тэдэнд эх орон гэж байдаггүй. Тийм учраас санаа зовохгүй. Бушуухан идэж цөлмөөд гарахыг л бодно.

Зочин
Зочин
3 сар 5, 2025 10:47

Тэнэг сайд чинь хятадад очоод тэнэг гэрээ хийж хятдын хүссэнг биелүүлээд ирсэн шүү дээ цаашидаа бүр үнэгүй болно төиөр зам холбуулах нь бүр тэнэглэл байсан шүү эргээд өр төлнө

Зочин
Зочин
3 сар 5, 2025 10:51

Истоо гоё

зочин
зочин
3 сар 5, 2025 11:02

Манай засаг дэлхийн зах зээлийн үнийг тогтоодог болсон уу? Нүүрс, зэсийг тэдээр төлөвлөнө гэдэг чинь үнийг тогтоож байна гэж ойлгож болно. Мөрөөдлөөр төсвөө тогтоочихдог, тэр нь биелэхгүй бол ард иргэдээ дээрэмдэж татваруудаа нэмэх үү?

Холбоотой мэдээ

Back to top button