НийгмийнСПОРТ

ФОТО: Дэлхийн аварга Ц.Раднаад “Алтан хараацай” шагнал гардуулав

Нас бол зүгээр л тоо гэдгийг амжилтаараа баталж, бусдад үлгэрлэж яваа тамирчдын нэг Ц.Раднаа гуай. Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат, 85 настай тэрбээр энэ жил Польш улсад болсон хөнгөн атлетикийн ДАШТ-ий уртын харайлт, 400 метрийн болон саадтай гүйлтийн төрөлд түрүүлж, монгол түмнээ баярлуулсан юм.

ДАШТ-д анх удаа өрсөлдөөд дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа гурвантаа эгшиглүүлснээр нь бахархахгүй байхын аргагүй. Олон улсын тэмцээнд төдийлөн оролцдоггүй тэрбээр есдүгээр сард өмнө Австралид болсон олон улсын тэмцээнээс таван алтан медаль хүртэн, бүгдэд нь дээд амжилт шинэчилсэн.

Мөн саяхан болсон Азийн аварга болохдоо дөрвөн алтан медаль хүртэн, тивийнхээ дээд амжилтыг шинэчилсэн юм. Монголын мастеруудын биеийн тамир, спортын хорооноос түүнийг “Алтан хараацай” шагналаар шагнасныгаа өнөөдөр гардуулав.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button