СПОРТ
М.Ичинхорлоо Азербайжаны аварга болжээ

Монголын жүдоч Мөнхцэдэвийн Ичинхорлоо иргэншлээ сольж, Азербайжаны иргэн болсон билээ. 21 настай тэрбээр Азербайжаны аварга шалгаруулах тэмцээнээс 2017, 2018 онд хүрэл медаль хүртсэн.

Энэ жил Африкийн болон Европын нээлттэй тэмцээнээс хүрэл медаль авсан Ц.Ичинхорлоо Азербайжаны аварга болжээ. Энэ сарын 24-25-нд болсон тус улсын аварга шалгаруулах тэмцээнд тэрбээр эмэгтэйчүүдийн 57 кг-д зодоглоод алтан медалиар энгэрээ мялаалаа.

Аваргын төлөөх барилдаанд Назакят Азизоваг ялсан бол түүний жинд Сакина Заирова, Гюнель Бакирзаде нар хүрэл медаль хүртжээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.