Нийгмийн

Маргааш “The MongolZ” эхний тоглолтоо хийнэ

ESL Pro League Season 21 нь дэлхийн шилдэг CS:GO багуудын дунд өрнөдөг томоохон тэмцээн юм. Энэхүү шинэ улирал Швед улсын Стокгольм хотод зохион байгуулагдаж байна.

Тэмцээн Stage 1, Stage 2, Playoffs гэсэн гурван үе шаттай явагдах бөгөөд манай улсын The MongolZ багийнхан маргааш буюу гуравдугаар сарын 7-нд эхлэх Stage 2 шатнаас тоглолтоо эхлүүлнэ. 

Тоглолтын хуваарь болон багуудын учраа өнөөдөр тодорно.

ESL Pro League Season 21 тэмцээний эхний хоёр үе шат нь студийн орчинд зохион байгуулагдах тулүзэгчтэйгээр явагдахгүй гэж мэдээллээ.

Тэмцээний нийт шагналын сан нь $850,000 бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн багууд өрсөлдөж байна.

Нэмэлтээр дурдахад, The MongolZ багийнхан HLTV-гээс гаргадаг чансааны долоодугаарт бичигдэж байна.

Б.НОМТ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button