Шашин

Гандантэгчэнлин хийд шинийн 15 хүртэл өдөр бүр ном айлтгал хурна

Сар шинийн баярын өдрүүдийн ард иргэд, олон нийт могой жилийн засал хийлгэхээр Гандантэнгчэнлин хийдийг зорьдог билээ. Энэ жилийн хувьд сүсэгтэн олонд зориулж шинийн нэгнээс арван тавныг хүртэл өдөр бүр ном айлтгал хурах аж.

“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн өдрүүдээр Гандантэгчэнлин хийд уламжлалт хурал номоос гадна Бурхан багшийн намтар цадиг, Билгүүний зүрхэн судрыг айлдахаар болсон байна. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, тэргүүн дэд хамба нар сүсэгтэн олонд зориулан дээрх номыг айлдах юм.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button