Top StoriesСурвалжилга, Нийтлэл

Д.Чойжамцыг буулгаж, Б.Жавзандоржийг томилохын цаана У.Хүрэлсүх ба Сүхбаатарынхан нэгджээ

1992 оноос хойш Гандантэгчинлэн хийдийн Тэргүүн их хамбын албыг хашсан Д.Чойжамц суудлаасаа буух нь тодорхой болоод байна. Ардчилсан хувьсгал ялж, монголчууд бурхны шашнаа сэргээн хүндэтгэж эхэлсэн цагаас хойш тасралтгүй 31 жил тэр бидний хамба байв. Өдгөө тэрбээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Гандантэгчинлэн хийдэд гаргалаа.

Энд нэг зүйл тодруулахад, Д.Чойжамц хамбыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд уг хүсэлтээ өгсөн гэдэг мэдээлэл түгсэн. ЕТГ-ын албаны хүмүүсээс асууж сурахад энэ нь худал болж таарсан. Нөгөө талаар, шашны асуудалд төр оролцдоггүй Үндсэн хуультай. Иймд Гандантэгчинлэн хийд тэргүүнээ чөлөөлөх, сонгоход ямар нэг төр төлөөлсөн субъектийн шийдвэр цаасан дээр нөлөөлөх ёсгүй ч юм.

Гэхдээ шашин, улс төр хоёр хөшигний ард бодлого нэгтгэх нэн сонирхолтой цаг үе таараад байгааг ч бид бичих, тайлбарлах ёстой. Х Богд тодорсон, энэ мэдээлэл ил болсон цагаас эхлээд урд хөршийн эсэргүүцэл ил, далд ирсэн. Х Богд насанд хүрч, шашин номын үйл явцаа дуусгасны дараа Монголын бурхны шашинтны тэргүүн болох учиртай.

XIV Далай лам нас барсны дараа түүний хойд дүрийг БНХАУ-аас бүрэн хараат Банчин Богдын институт тодруулна. Энэ утгаар, Монголоос тодорсон Х Богдыг шууд хүлээн зөвшөөрөх нь манай урд хөршийн хувьд шашны агуулгаарх тогтоогоод буй эрх мэдлээ алдах бүрэн эрсдэл (Х Богд Далай ламын хойт дүрийг тодруулах) юм.

Ийм ч учраас тусгаар улсын хувьд бид Х Богдыг дагаж ирсэн бурхны шашны институтээ хамгаалах нь улс төр ч болж байна. Энэ утгаар, Д.Чойжамц хамба албаа өгөх болсон, түүний суудлыг залгамжлах нэгэн хэдийнэ тодорчхоод буй зэрэг нь улс төр эл асуудалд нөлөөгөө бүрэн тусгасныг илэрхийлэх юм. Сая тайлбарласанчлан, энэ нь буруу биш. Харин хэрхэн, яаж. Дараагийн хамба хэн бэ, түүний ард ямар улс төр явсан бэ гэдгийг эх сурвалжуудаас тодруулсан хүрээнд тайлбарлая.

Шэнь Миньжюань итгэмжлэх жуух бичгээ барьснаас 14 хоногийн дараа Д.Чойжамц хүсэлтээ өгөв

Саяхан БНХАУ энд суух Бүрэн эрхт элчин сайд Цай Вэньруйг буцаан татсан. Үүний цаана Х Богдыг тодруулах үйл явцад хаалт тавиагүй гэдэг хариуцлага маягийн юм яригдсан гэдэг. Цай Вэньруй ажлаа өгөхийн өмнө төр төлөөлсөн хүмүүстэй уулзахдаа ч, Х Богдыг ер хүлээн зөвшөөрөхгүй гэдэг байр сууриа хатуухан илэрхийлсэн гэгддэг. Хариуд нь өнгөрсөн зун айлчлаад буцсан Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн, Пап Францисын хэлсэн үгийг эш татан, “ам тагласан” гэх юм билээ.

Одоо харин шинэ, эмэгтэй элчин сайд БНХАУ-ыг төлөөлж Монголд сууж байна. Шэнь Миньжюань аравдугаар сарын 6-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд итгэмжлэх жуух бичгээ барьсан байгаа. Мэдээж Шэнь Миньжюань ирснээр шашны асуудлаарх БНХАУ-ын бодлогыг түргэтгэх үүрэг хүлээж буй нь гарцаагүй хэрэг.

Үүнээс хоёр долоо хоног хүрэхгүй хугацааны дараа Д.Чойжамц хамба ажлаа өгөх хүсэлтээ гаргаж таарч буй.

Гандантэгчинлэн хийдийн тэргүүн Х Богдыг дараа, дараагийн шашин номын үйлсэд нь хөтлөхөөс гадна статусын хувьд баталгаажуулах гол үйл ажиллагаанд оролцоно.

Д.Чойжамц хамбын хувьд тодруулах гэдэг чухал ажлыг гүйцэтгэсэн том гавьяатай. Харин одоо бэлтгэх, номын үйлийг нь гүйцээх, Гандантэгчинлэн хийдийн зүгээс албан ёсоор зарлах, олны өмнө гаргах явц өрнөнө. Энэ утгаар шинэ хамба яаж хөдлөхөөс бүх зүйл хамаарна, тэр хамба Монголын дотоод бөгөөд гадаад улс төрийн нөхцөл байдлыг ойлгох ёстой. Өөрөө чамгүй “улстөрч” нэгэн байдаггүй юм гэхэд төрийн тэргүүн зүгийн өнгө аясыг мэдэрч, ойлгодог байхаас аргагүй.

Д.Жавзандорж монгол хэлэнд муу, эхнэр аваагүй, Сүхбаатарын гаралтай

Гандантэгчинлэн хийдээс Д.Чойжамц хамба хүсэлт өгсөн гэдгийг албан ёсоор мэдээлсний дараа лхаарамба Д.Жавзандорж суудал залгамжилна гэдэг албан бус мэдээ түгсэн.

Д.Жавзандорж сүсэгтнүүддээ “Монгол багш” нэрээр хүндлэгддэг аж.

Тэр Сүхбаатар аймгийн Баруун-Уртад төрсөн. 1991 оноос тэндээ Эрдэнэмандал хийдэд шавилан лам болж, дараа нь Улаанбаатар хотод хөл тавин Зүүнхүрээ хийдэд суусан байна.

Ингээд 1998 оны эхээр Энэтхэгийн Гомон хийдийг зорьжээ. Тэнд сонгодог буддизмд суралцаад 2019 онд Монголд ирсэн.

Түүнийг монгол хэл тийм ч сайн мэддэггүй гэдэг мэдээллүүд ирж байна. Харин төвөд хэлээр төвөд хүмүүст шашин ном заахдаа өндөр түвшинд. “Монгол багш” гэдэг нэрийг чухамдаа төвөдүүд түүнд өгсөн гэгддэг юм байна.

Тэр гэлэн сахилтай, эхнэр аваагүй.

Д.Жавзандорж нь Ардын хувьсгалаас хойш төрсөн анхны лхаарамба цолтон гэж явдаг.

Мие.Энхболдын үеэс Ганданд тэргүүлсэн Төв аймгийн хүчийг Сүхбаатараар солих яриа

Дээр дурдсанчлан, Д.Жавзандорж нь Сүхбаатар аймгийн гаралтай.

2022 оны долдугаар сард Сүхбаатар аймагт бурхан багшийн томоохон хөшөө байгуулагдсан. Үүнийг санаачилсан нь Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн дарга, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр юм.

Ер нь Гандантэгчинлэн хийдэд Сүхбаатар аймгийнхны нөлөө хүчирхэгжинэ гэсэн таамаг яриа сүүлийн жилүүдэд эрчээ авсан гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Д.Жавзандорж нь Сангийн сайд Б.Жавхлан болон Монголбанкны томоохон албан тушаалтнуудын багш юм байна.

Харин өнөөг хүртэл Гандантэгчинлэн хийдэд Төв аймгийнхны нөлөө хүчтэй байж ирсэн талаар яригдаж, хэвлэлд бичигддэг. Үүний цаана УИХ-ын дарга асан Мие.Энхболд байсан.

Х Богд тодорсны дараа түүний багшаар Төв аймгийн гаралтай VII Манзушир хутагт ирсэн ч гэдэг.  

Одоо харин том зургаар нь харвал Сүхбаатарчууд хүчирхэгжиж эхэлж буй шинжтэй. Үүний цаана Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн том лобби бий гэгдэж байгаа юм байна. У.Хүрэлсүх өөрөө Улаанбаатар хотод төрсөн, Хэнтий аймагт дэвшиж ирсэн ч аав нь Сүхбаатар аймгийн хүн байв.

Энэ утгаараа У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн бодлогоор Сүхбаатар аймагт хүч төвлөрч байна гэж харж болохоор. Сүхбаатар бол Егүзэр хутагт Д.Галсандашийн нутаг гэдгээрээ алдартай, бурхны шашны тодорхой түүхтэй, хутагт хувилгаадтай аймаг юм. Одоогийн Егүзэр хутагт нь Сүхбаатар, Хэнтий гээд зүүн зүгийн аймгаас гаралтай улстөрчдийн багш, даасан лам ч гэж яригддаг.

Хэдий лхаарамба Б.Жавзандорж, Егүзэр хутагт нар Гандантэгчинлэн хийдэд ирсэн ч удирдлагын баг байхгүй. Нэг хэсэгтээ төв Ганданд Төв аймгийнхны нөлөө хүчтэй хэвээр үлдэнэ хэмээн харж байгаа юм байна.

Цаашид гурав, гурван жилээр хамбыг томилох уу

Энд мөн нэгэн сонирхолтой өнцөг сөхөгдөж буй нь, уламжлал ёсоор бурхны шашинтны тэргүүн хамбыг гурав, гурван жилээр сольж, томилдог аж. Энэ ёс өнгөрсөн хугацаанд хэрэгжээгүй. Харин Д.Чойжамц хамба бууснаар, үүнээс хойш Гандантэгчинлэн хийдэд гэлэнгүүдийн дотоод “хууль” хөдөлж, энэ ёсоо сэргээх, гурав гурван жилээр хамбаа томилдог болох асуудал ч хөндөгдөх магадлалтай гэж үзэж буй.

Тэмдэглэл:

Одоогоор лхаарамба Б.Жавзандорж яг дараагийн хамба болчихоогүй байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд Сүхбаатар аймгийн чиглэлээс Монголын бурхны шашинд нөлөөгөө чангатгана гэсэн яриа. Нөгөө талаас Х Богдыг дагасан эгзэгтэй нөхцөл байдалд төрийн тэргүүн уг асуудалд анхаарах шаардлагатай болсон зэрэг дүр зургийг авч үзвэл тэр байж болох дүр юм байна.

Хэдийгээр монгол хэлэнд тааруу, төвөдүүддээ элэгтэй гэгддэг ч тэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн сайн “гарын хүн” байж болох хувилбар хэмээн яригдаж буйг тэмдэглэе.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
27 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Б.Билэгдэмбэрэл
Б.Билэгдэмбэрэл
2023-10-19 09:25

Хөөрхий гэж

Зочин
Зочин
2023-10-19 09:29

Төрөөгүй байхад нь хамба болгоод байдаг, �##�даа мадагаа харж засаач ээ. Энэ хүн 1951 онд төрсөн

Зочин
Зочин
2023-10-19 09:34

Жавзандорж Лхаарамба болсон ч асууд�##�гүй аваад хүн

Зочин
Зочин
2023-10-19 12:10
Reply to  Зочин

Номын хүн шиг байна. Монгол төдийгүй ОХУ гээд дэлхий даяар тарсан Бүх л бүтэн шашныг удирдан зохион байгуулах чадвартай амьдр�##� юмыг дотор нь орж мэдрэх хүн хэрэгтэй дээ

зочин
зочин
2023-10-19 09:37

Номын хүний нэр, �##�дрыг улс төрчдийн бузар булайтай хольж гүтгэх хэрэггүй ээ, Монгол багш яагаад ч ийм юманд оролцох хүн биш.

Зочин
Зочин
2023-10-19 11:15

М.ТЭНГИС ГЭГЧ НЬ ЁСТОЙ ӨӨРӨӨ МОНГОЛ ХЭЛЭНДЭЭ ТААРУУ БОЛОЛТОЙ. ЭСХҮЛ "МОНГОЛ ХЭЛЭНД ТААРУУ" БУСДЫН БЭЛДЭЖ ӨГСӨН ЗҮЙЛИЙГ НИЙТЭЛЖЭЭ ГЭСЭН БОДОЛ ТӨРЛӨӨ. МОНГОЛ ХҮН Л ЛАВ "1922 ОНООС ХОЙШ ТЭРГҮҮН ХАМБЫН АЛБЫГ ХАШСАН ЧОЙЖАМЦ ХАМБА СУУДЛАА ТАЬЖ ӨГӨХ БОЛЛОО" ГЭЖ БИЧИХГҮЙ БХ. 1922 ОНООС ШҮҮ. ХА ХА ХА. ТЭГЭЭД БАС 10-БОГДЫГ "ХОЙД ХӨРШ" ЗӨВШӨӨРВӨЛ ЭРХ МЭДЛЭЭ АЛДАХ АЮУЛТАЙ Ч ГЭХ ШИГ. "ХОЙД ХӨРШ" ШҮҮ!! ГАЛЗУУ ХҮНИЙ ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ ЛЭР ХҮҮ ЮМ Л БИЧСЭН БХ ЮМ. ГОЛ САНАА НЬ МОНГОЛЧУУДЫН ДУНД ЯС ХАЯЖ, ХООРОНД НЬ ТАЛЦУУЛАН ЭВДРЭЛЦҮҮЛЭХ Л БОЛОЛТОЙ ДОГ ОО!! "АЛЬ ГАЗРААС ИРСЭН ШУЛАМ БЭ?" ГЭГЧЭЭР АЛЬ ГАЗРЫН ЗАХИАЛГААР НЯСАЛСАН "ЧУЛУУ" ЮМ БОЛ ДОО! ЯМАР Ч БАЙСАН "ЭХ ЗОРИОГЧ" НЬ МОГОЛ ХҮН БИШ БОЛОЛТОЙ!!!

зочин
зочин
2023-10-19 11:17

Монгол багш бол энэ цаг үеийн тасарсан мэдлэг боловсролтой хүн юм билээ, өөр дүйх хүн байхгүй

Иргэн
Иргэн
2023-10-19 11:30

Юугаа бичиж солиороод бгаа сэтгүүлч сайт вэ. Шашин төр хоёроо хутгаад, ард иргэдээ т�##�цуулаад... Ийм дэмий элий юм бичиж байдгийг болимоор бна. Бүх юмыг улс төржүүлдэг. Одоо бүр аймгаар т�##�цуулж хуваах нь. Гадна, дотны захи�##�гат мөнгөний боолууд одоо болиоч. Эх орноо бод. Монголчууд өөрсдөө улсаа хорлодог түүх бий. Тэнэгээсээ
зогсоо. Монголын хэвлэл мэдээллийнхэн үнэн тэнэгүүд. Б�##�ай новшнууд....

Зочин
Зочин
2023-10-19 11:48

Эхнэр аваагүй хуял тача�##�аа дарсан байх гэдэг нь хамгийн чух�##� суурь ш�##�гуур үзүүлэлт шүү.

Зочин
Зочин
2023-10-19 11:49

Одоо цагийн ламбугай нар ч орхимжин дээрээ оцгоноод байна шүү

Зочин
Зочин
2023-10-19 12:06

Одоогийн Сүхбаатар аймгийг үзэмчин голдуу хятад манж руу сэтгэлтэй гэж �##�ь 1920-иод оноос үзэн Жавхлантшарга нэртэйгээр бусад аймгуудын адил ЗГ-т биш До яаманд хамруулж байсан. Бас Манжийн хааны үед 1910 он хүртэл хааны цэргийн агт хүнсний м�##�ыг монголын бүх аймгуудаас цуглуулж тэндээс ц�##�ин пүнлүү авдаг зайсангууд ах�##�ж м�##�чдыг хөлсөлж байсныг ч харг�##�зсан хэрэг. Монголын бүх нутгаас цуглуулж үржил селекцийн ажил манж түшмэдийн хараан дор хийж байснаар одоо Сүхбаатарын м�##� чанартай байдаг. Үүнийг бодолцох хэрэгтэй шүү.

Гэрэл
Гэрэл
2023-10-19 12:26

Монгол хэлэнд муу ч гэх шиг монголд төрж, өссөн хүн шүү дээ. Монголоороо маш сайн ярьдаг.

Зочин
Зочин
2023-10-19 12:42

ВУАА АЛТААР УРС ХОГИЙН ЛАМ НАРЫН ЯВДАЛ ХЭНД ХАМААТАЙ ЮМ ҮХСЭН АЦНЫХ НЬ БОГД МОГД ГАНДАН НЬ ХҮРТЭЛ УЛСТӨРЖӨӨД ЖИНХЭНЭ ЛАЛАРААРАА ЭРГЭЛЭЭ ЭНЭ ЧОЙ ХАМБА ОДОО ОЛОН ЖИЛ УЛААН ОРХИМЖ НАМИРУУЛАН ЦАВЫН БУДАА ИДЭЖ ДАЛЧИГНАЛАА УГААСАА ЭНЭ ГАНДАНГ ТАРААГААД СУУРИН ДЭЭР НЬ СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ АМРАЛТ ЗУГААЛГЫН ГАЗАР БАРИХ ХЭРЭГТЭЙ .ГАНДАН ДАГАСАН ХУЛХИНЫ ЛАМ НАР ШАР ТОМОНД ЧАНАСАН ХЭВИЙН БООВ Ч ГЭХ ШИГ ЭНЭ БҮҮР ЗАМАА АЛДЛАА БҮРЭЭ БИШГҮҮР ХАШГИРУУЛЖ ЧИХ ДҮЛИЙРТЭЛ НОМ УНШИВЧ ТӨР НЬ ДАМПУУ ТҮШЭЭД НЬ САДИСТ АВИЛГАЧИН АЛНУУД БОЛЛОО БОЛЬЦГОО ҮХСЭН АЦНЫХ НЬ БОГД ТЭР ХУЖАА МУЖААДАА ХЭЛ АМГҮЙ ӨГӨӨД УЛААН ОРХИМЖ ЛАМ ДЭЭЛНҮҮДЭЭ ХУРГА ИШИГНИЙ НЭМНЭЭ БОЛГОЖ ӨГ ҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛБЭЛ МОНГОЛ ХӨГЖИНӨӨ

Зочин
Зочин
2023-10-19 13:19

Гандангийн тэргүүн хамбыг насаар нь томилох бус харин 3-5 жилийн хугацаатай томилох хэрэгтэй. Чой хамба нас өндөр болсон тул амрах нь зөвөө. Хүнийг �##�бадан хөдөлмөрлүүлж болохгүй. Харин тэргүүн хамба болох хүн эхнэр хүүхэдгүй мөн нууц амраг нууц хүүхэдгүй байх ёстой шүү.

Зочин
Зочин
2023-10-19 13:23

Тэр Х Богд млгд гэсэн бацаанаа болиочээ. Ийи хоцрогдслн үзлээр бид хол явахгүй. Хоёр хөршийн дургүй үйлдлийг хийж дэмийрэх нь бидэнд ашиггүй. Цаашид д�##�ай лам гэх нутаг оронгүй тэнэмэл зөнөг өвгөнийг монголд ирүүлэх хэрэггүй. Улс орны хөгжил гадаад харилцаанд цөв суулгана шүү. Энэ д�##�ай лам Х Богд гэх мэт нөхөд.

Зочин
Зочин
2023-10-19 21:39
Reply to  Зочин

ХУЖААГИЙН ӨМХИЙ ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ, ТАГНУУЛ ЧАМААР МОНГОЛ УЛС ЗААЛГАА ЮУ? УЛС ОРНЫ ХӨГЖИЛ ГЭДЭГТ ЧИНЬ ЗӨВХӨН ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДЛУУД БИШ, ТУСГААР БИЕ ДААСАН БАЙДАЛ, СОЁЛ, ЗАН ЗАНШИЛ, УЛАМЖЛАЛТ ШАШИН ШҮТЛЭГ, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ГЭЭД ОЛОН ХҮЧИН ЗҮЙЛИЙН ОРДОГ ЮМ. ӨМХИЙ ХУЖААГИЙН ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ, ТАГНУУЛ ЧАМД ЭНЭ БҮХ ЗҮЙЛ ПАДЛИЙ БАЙХГҮЙ, МЭДЭВ ҮҮ!

Иргэн
Иргэн
2023-10-19 13:48

Монгол хэлэндээ сайн шүү дээ Хичээл номоо монголчууддаа монголоороо л заадаг Монгол хэлний мэдлэгийнх нь хувьд Ямар ч өөлөх юм гардаггүй Хичээлд нь суудаг шавийн хувьд мэдэлгүй яахав дээ

Mongol hun
Mongol hun
2023-10-19 13:55

Naad Gandand chini Choi Hambin nereer huljigsud ikh bgaa shuu Javzandorj Lhaaramba bolbol ikh tseverlegee hiih heregtei Gandang bitgii uls turjuul Mongol bagshiig Mongol hel muu geed yu bicheed bgaa yum ve Mongol Aav Eejees garsan sh de iruulehgui gesen buleglel bna da Mongol bagshid Amjilt husey

Зочин
Зочин
2023-10-19 14:03

Одор лам нар нь нам дагаж утсан хүүхэлдэй болох зам руу орлоо гэж

Битгий бич
Битгий бич
2023-10-19 14:14

Засгийн газар, төрийн ажилтаны ямар ч хүний нэрийг битгий шашинд хутга. Сэтгүүлчидээ үнэхээр эх ороноо боддог юм бол. Шашин төр 2 тусадаа. Шашины хүн төрд хэрэггүй шиг, төр засгийнхан ч шашины асууд�##�д бүү ороосой. сэтгүүлчид ч гэсэн битгий холиод ард түмнийг т�##�цуул. Улс төрчид хувь хүний үүднээс л нууцлан хувиараа хандаж байгаа биз. тиймээс л сэтгүүлчидээ, лам нарыг тайван орхи. Лам нар эхнэр авах ёсгүй бөгөөд бурхандаа л үйлчлэх ёстой. тиймээс тэднийг тайван орхи, сэтгүүлчдээ. ингэж олон юм бичээд байв�##� хятадууд манай шашины асууд�##�д хүртэл оролцоно шүүдээ. Сэтгүүлчид та нар арай хэтрүүлээд байна. эх орноосоо урвагч юм шиг л аашлах юм.

Зочин
Зочин
2023-10-19 15:08

Битгий сзржигнэж уос төр, олон улсын харилцаатай холиод бай. Чой хамба нас өндөр болсон ажлаа өгөх санаатай гэдгээ нилээн эрт ярилцлаганлаа цух�##�зуулсан. Жавзандорж лхаарамбыг өөрөө хэдэн жилийн өмнөөс товлосон хүн нь, угаасаа өөр хэн болхов. Бүх т�##�аараа хамгийн шилдэг нь Жавзандорж лааарамба одоогоор байна. Чой хамба лам хуврага хүнийхээ хувьд одоо нас өндөр болж байхад бүтээл бяс�##�г�##�даа шамдах л гол болж байгаа

Зочин
Зочин
2023-10-19 21:21

ШАШИН ӨӨРӨӨ ЗҮГЭЭР БАЙХАД ШАШНЫГ БҮҮ УЛС ТӨРЖҮҮЛ ... нийгмийн тайван байгаа оюун санаанд элдэв хэн нэгэн хэсэг бүлгийн төсөөлөл хардлага төвөгтэй , з�##�хмаар , хөгжлийн садаа ч юм шиг харагдаж байна .

Зочин
Зочин
2023-10-19 22:02

Гадөадын хүмүүс монголоор ярьж байгаа юм шиг танай сайт юугаа хуцна вэ? Сайхан монгол хэлээр Бурханы шашны т�##�аар фб- т өчнөөн тайлбар хийсэн. Олж хараач м�##�уудаа

иргэн
иргэн
2023-10-20 00:04

eguur.mn Монгол багшийг минь доромжлохоо болино уу

Зочин
Зочин
2023-10-20 22:07

Битгий олон нийтийг худлаа хатгаж хутгаад бай заваан сэтгүүлчээ. Жавзандорж лхаарамба бол Хүрэлсүхтэй сүхгүй өнөө цагийн хамгийн шилдэг хуврага

Дорж Баяраа
Дорж Баяраа
2023-10-21 15:44

Монгол багшийн лекцэд сууж, подкастуудыг сонсдог ийн хувьд хэлэхэд: Төрөлх хэлэндээ муу гэж хэлж байгаа нь маш ойлгомжгүй, хариуцлагагүй санагдаж байна, уучлаарай

Зочин
Зочин
2023-10-25 23:22

Санаанд орсноо бурах гэж энэ байх . Тааж буудсанаас сүрхий ан�##�из хийж үнэлэлт өгч үнэн дүгнэлт гарг�##�аа би гэж энэ бичээч өөрийгөө дөвийлгэж суугаа даа

Холбоотой мэдээ

Back to top button