Байгаль орчин

Доктор В.Гүндэгмаа дэлхийн ургамлын аймагт шинэ төрөл зүйлийг нээлээ

МУБИС-ийн Математик, Байгалийн Ухааны Сургуулийн Биологийн тэнхимийн багш, доктор В.Гүндэгмаа дэлхийн ургамлын аймагт шинэ төрөл зүйлийг нээсэн нь олон улсад баталгаажсан Phytotaxa шинжлэх ухааны сэтгүүлд албан ёсоор нийтлэгдэж олны хүртээл болжээ.

В.Гүндэгмаа шинэ төрөл зүйлээ Санчирын гичгэнэ (Potentilla sanczirii) хэмээн нэрлэж дэлхийн шинжлэх ухаанд бүртгүүлсэн байна.

Phytotaxa шинжлэх ухааны сэтгүүл

Ургамлын шинэ төрөл зүйлийг нээн илрүүлэхэд нөр их хөдөлмөр, судалгаа шаарддаг. Тэр дундаа өндөр уулын өвс ургамлыг судлахад судлаачийн тэсвэр хатуужил, мэдлэг чадвар нэн чухал. Сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол эрдэмтэн монголын газар нутгаас ургамлын шинэ төрөл зүйлийг илрүүлэн нээж дэлхийд бүртгүүлсэн тохиолдол тун ховор бөгөөд МУБИС-ийн багш, доктор В.Гүндэгмаа 2018 оноос хойш хоёр дахь удаагаа шинэ төрөл зүйлийг нээж өндөр амжилт үзүүлсэн байна.

Д.ЖАРГАЛМАА


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Бодит байдал
Бодит байдал

Мундаг байна аа Амжилт

Зочин
Зочин

Баяр хүргэе

Basca Feiza
Basca Feiza

сайн байцгаана уу. Хөөрхөн юмбэ. Тэр чигтээ ном шагайгаад л, өрөөнд суугаад байдаг профессор, доктор гэгч амьтан хүн нараас ХАМААГҮЙ ИЛҮҮ, МЭРЭГЖЛИЙНХЭЭ УНАГАН ӨРӨӨ, АЖЛЫН ТАЛБАР БОЛОХ БАЙГАЛЬ ХАНГАЙГААРАА ӨРӨӨГӨӨ ХИЙГЭЭД Л ЯВДАГ. САЙН БАЙНА, САЙХАН Ч БАЙНА. Дажгүй, давгүй шүү, Хөөрхөн Бүсгүй минь. Оройгүй эрдэм өөд яваад л байждээ.

Зочин
Зочин

oilgosongui.hunii ogt meddeggui yrgam#l bas bdag bh ne.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Shineeer neej bga bolhor yaj medeh ym odoo tgd medeech

Back to top button