Донателла Версачи “Versage” брэндийн ахлах дизайнерын албан тушаалаасаа буулаа

Донателла Версачи гуч гаруй жилийн турш “Versage” брэндийн гол загвар зохион бүтээгчээр ажилласны дараа албан тушаалаасаа буусан байна. Донателла албан тушаалаа хүлээлгэн өгсөн нь “Versage” брэндийг өрсөлдөгч “Prada” нь худалдан авч магадгүй гэх ярианд хүч нэмжээ. Түүний ах Жианни 1997 онд Майами хотод буудуулж амь үрэгдсэний дараа Донателла “Versage” брэндийн хөдөлгөгч хүч болсон юм.
“Prada Group”-ийн эзэмшилд байдаг “Miu Miu” брэндийн дизайн болон имиж хариуцсан захирлаар ажилладаг Дарио Витале дөрөвдүгээр сарын нэгнээс Донателлагийн албан тушаалыг гүйцэтгэнэ. Донателла “Ах Жианнигийнхаа өвийг үргэлжлүүлэх нь миний амьдралд тохиосон хамгийн том нэр төрийн хэрэг. Тэр бол жинхэнэ гоц хүн байсан, би түүний тууштай зан чанар, сэтгэлийн хүчний хэсгийг ч болтугай эзэмшсэн гэж найддаг. Дарио Витале бидэнтэй нэгдэж байгаад би баяртай байна. “Versage”-ийг шинэ нүдээр харахад баяртай байна” гэжээ.
“Prada” болон “Versage” брэндүүд нэгдэж магадгүй хэлэлцээ хийгдэж байгаа гэх үетэй давхцан Донателла албан тушаалаа өгсөн нь сонирхол татаж буй. “Morningstar”-ийн шинжээч Дэвид Сварц “Versage маш их бэрхшээлтэй тулгарсан. Тиймээс өөрчлөлт хийж байгаа нь гайхах зүйл биш” гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Yadaj Brandee zuv bicheech Versace geed suulin uyd dandaa tolgoi n hooson chadvargui yumnuudaar duurchdee