Шатрын Ж.Лхагва Гавьяат дасгалжуулагч цол хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар улсын зургаан удаагийн аварга, нэрт шатарчин, дасгалжуулагч Жамбалдоогийн Лхагва Гавьяат дасгалжуулагч боллоо.
Ерөнхийлөгч Х.Баттулга түүнд шагналыг нь гардуулахдаа “Монголын шатрын спортын ахмад зүтгэлтэн, дасгалжуулагч Жамбалдоогийн Лхагва танд Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цол олгож байна. Ж.Лхагва 1965 оноос улсын шигшээ багийн тамирчнаар спортын гараагаа эхлүүлснээс хойш шатрын спортод хүүхэд залуучуудыг сургах, дурлуулах, дасгалжуулах ажилд хүчин зүтгэж, шавь нараас нь сонирхогчдын дэлхийн аварга гурав, сурагчдын дэлхийн аварга нэг, Ази тивийн залуучуудын аварга төрсөн.
Мөн түүний шавь нарын дунд Дэлхийн шатрын холбооны Олон улсын хэмжээний мастер цолтой гурав, Их мастер цолтой хоёр, мастер цолтой таван тамирчин байгаад бахархаж байна. Монголчууд эртнээс оюуны хөгжил, чадамж, өрсөлдөөнийг чухалчилж, шатрыг дээдлэн хүндэлж ирсэн уламжлалыг тасалдуулалгүй өргөж, дэлхийн хэмжээнд тамирчдыг бэлтгэн өрсөлдүүлж яваа Ж.Лхагва багшид талархал илэрхийлье” гэлээ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Багшдаа баяр хүргэе. Ж. Лхагва шүү сэтгүүлчээ.. засаарай
Насаараа шатрын төлөө зүтгэсэн хүн ёстой бахархмаар хүн шүү шагнал хүнээ олох сайхан юмаа
yamar oroi ogch bnaa.Bzttulga ogoogui bol bs hedii udaah bsn boldoo