Энтертайнмент

Бен Аффлек салалтынхаа талаар хуваалцахыг хүсдэггүй шалтгаан нь "ичмээр санагддаг” гэжээ

Холливудын алдарт хос болох жүжигчин Бен Аффлек, дуучин, жүжигчин Женифер Лопез нар өнгөрсөн оны 8-р сард гэрлэлтээ цуцлуулах өргөдөл гаргасан билээ. Тэд хуримаа хийснээс хоёр жилийн дараа ийн албан ёсоор салсан юм.

Анх тэдний салалтын талаар Бен Аффлек “Ямар ч дуулиан, савангийн дуурь, нууцлаг зүйл байхгүй” хэмээн хэлж байсан. Харин хэсэг хугацааны дараа Бен Аффлек “Яг үнэн хэрэгтээ юунаас болсон бэ гээд асуухад хэлэх тодорхой хариулт алга. Энэ талаар дэлгэрэнгүй хуваалцахыг хүсдэггүй шалтгаан нь ичмээр санагддаг. Ярих гэхээр өөрийгөө энэ тал дээр хэтэрхий эмзэг болж байх шиг мэдрэж төрдөг. Миний амьдралыг бодитоор харвал хүмүүст уйтгартай санагдах байх. Тийм болохоор хүмүүсийн анхаарлыг татахгүйн тулд өдөр бүр нэг ижил хувцсаа өмсөх тухай ч бодож байсан. Гэхдээ хайнга, замбараагүй хувцаславал өмнөх кофегоо асгаад сууж буй зураг шиг мийм болчихож мэднэ. Яг үнэндээ дунд эргэм насны эрийн амьдрад ингэж их анхаарал хандуулдаад байдгийг одоо ч гайхдаг” хэмээн хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бас яая гэхэвээ ичих нүүртэй байх нь монгол харчуудад ичих нүүр дутаад бгаа юм

Зочин
Зочин

Монголд бол аав нар хүүхдүүдийн хажууд хүүхэн авчраад тэврээд хэвтдэг ичинэ тухай бодох ч сөхөөгүй бэлэн бор л байхад болоо

Зочин
Зочин

Сайн ухаантай л хүн байна амьдр�##� яг үнэндээ эрээн бараан сүлэлдэж л явнадаа

Холбоотой мэдээ

Back to top button