Зэсийн үнэ тогтворжиж байна

Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил үнэдээ хүрнэ гэсэн таамаг байсан билээ.
Дэлхийн банкны төсөөллөөр зэсийн баяжмалын үнэ ойрын хоёр жилд алгуур нэмэгдэх төлвийг танилцуулсан бол дэлхийн банкнаас бусад байгууллагын төсөөллөөр зэсийн үнэ өнөөгийн өндөр түвшний орчимд бага зэрэг нэмэгдэнэ гэсэн хүлээлт бий. Он гарснаас хойш Монгол Улсын экспортын өсөлтөд зэсийн баяжмал голлох нөлөөг үзүүлсэн бөгөөд өнгөрсөн онд зэсийн үэн 8350 орчим ам.доллар байсан бол 2025 оны эхэнд 8695 ам.доллар болж өссөн.
Энэ онд зэсийн үнийн өсөлтийг 10 мянган ам.доллар давна хэмээж буй ч гуравдугаар сарын дөрөв дэхь долоо хоногийн байдлаар зэсийн үнэ тогтворжсон үзүүлэлттэй гарсан байна. Ингэснээр зэсийн үнэ цаашид тодорхой хугацаанд тогтвортой хэвээр байвал Дэлхийн банкны төсөөлснөөр зэсийн үнэ алгуур өсөх хувилбар биелэх боломжтой юм.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ Эрдминий ээрсэн утас байна.
Бичиг үсэгт тайлагдсан хүн ч мөн шиг бна юм сурт�##� их олон жил болох нигууртай харагдав.Зэс утсыг ээрдэггүй цувиж үйлдвэрлэнэ.Аргагүй л тайлагдаж яваа хүн бна ккк