ЭДИЙН ЗАСАГ
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна
Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 мянган ам.долларт хүрээд байсан билээ. 2024 оны эцэс гэхэд энэ үнэд хүрнэ гэсэн тооцооллыг эвдэж, оны эхний хагаст 10 мянган ам.долларт хүрсэн нь тус зах зээлийн хувьд хамгийн өндөр дүндээ хүрсэн тохиолдол байв.
Харин энэ оны гуравдугаар улиралд зэсийн үнэ тонн нь 9539 ам.доллар байсан билээ. Хятадын эрэлт буурсантай холбоотойгоор зэсийн үнэ өнөөдөр 9124 ам.доллар болж буурсан нь цаашид ч мөн үргэлжлэх төлөвтэй байгааг шинжээчид онцоллоо.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.