Нийгэм мэдээ

Монголын хөлбөмбөгийн холбооны хувь заяаг хэнд даатгах вэ

Олон арван асуудлаар бугшсан хөлбөмбөгийн холбооны хувь заяаг хэн цааш залж, үргэлжлүүлэх вэ.

Асуудал ихтэй тус холбооны ерөнхийлөгч М.Болд болон ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж нар үүрэгт ажлаа хүлээлгэн өгөв. Тэдний оронд ерөнхийлөгчийн суудалд "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал асан М.Ганбаатар очсон ч олон нийтийн эсэргүүцэлтэй нүүрх тулан тус суудлаас буув.

Хөлбөмбөг бол дэлхийн хамгийн их үзэгчтэй, хамгийн түгээмэл спорт. Үүнийгээ дагаад ч их хэмжээний мөнгө эргэлддэг. FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоо болон бүс нутаг хариуцсан тивийн холбоод ч улс орнуудын хөгжил, үйл ажиллагаанд харамгүй мөнгө зарцуулдаг.

МХБХ-ны нэг жилийн төсөв ₮10.8 тэрбум төгрөг. Үүний $1.25 саяыг Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (FIFA)-ноос авдаг. Харин Азийн Хөлбөмбөгийн Холбоо (AFC) нь жил бүр $500,000 авдаг гэдгийг нийтэд ил тод мэдээлсэн. Гэвч тус холбоо 3.8 тэрбумын өртэй болох нь батлагдаж, цаашлаад Төв аймаг дахь бэлтгэлийн эйрдомыг 500 сая төгрөгөөр барьцаалсан нь нийтэд ил болсон.

Одоогоор тус хоблооны ерөнхийлөгчид нэр дэвшихээр нийтэд ил болсон хүмүүсийн мэдээллийг хүргэе.

Цагтаа хөлбөмбөгийн холбоонд ажиллаж, явсан С.Жаргал өнгөрсөн жил Монголын спортын корпорацийн Спорт хариуцсан захирлаар томилогдсон. Түүний хувьд 15 жилийн турш спортын салбарт ажиллаж, дотоодын болон олон улсын олон төслүүд удирдаж, хэрэгжүүлсэн туршлагатай. 2013 оноос хойш хөлбөмбөгийн тив, дэлхийн түвшний бүх шатны тэмцээний зохион байгуулагч, комиссараар ажиллаж байсан гэдгийг хөлбөмбөгийн хүрээнийхэн сайн мэднэ. Ийнхүү тэрбээр нэр дэвшихээр зэхэж буй.


"Jet sharing Mongolia" ХХК-ийн захирал Г.Дашням Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ өгчээ.

Тэрбээр энэ талаараа "Миний бие өөрийн итгэл үнэмшил, хөлбөмбөгт хайртай найз нөхөд, хамтран зүтгэгчдийн дэмжлэгээр тус холбооны ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ өгөхөөр боллоо" гэж мэдэгджээ. Түүний хөлбөмбөгийн туршлагаас дурдвал:

  • 2016 онд Улаанбаатар Сити багийг үүсгэн байгуулсан
  • 2017 онд Холбооны Цомын аварга
  • 2018 Супер Цомын аварга
  • 2019 онд Үндэсний дээд лигийн аварга багаар шалгарч амжилт гаргасан.
  • 2019-2020 МХБХ-ын Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.

Мөн хөлбөмбөгийн хөгжилд хувь нэмэр болох үүднээс хөлбөмбөгийн FIFA стандарт талбай /Green Fields/, өвлийн бэлтгэлийн битүү талбайг өөрийн хөрөнгөөр байгуулж 2018 онд ашиглалтанд оруулж байсан.


“Ховдын Хүлэгүүд” клубийн үүсгэн байгуулагч Ө.Алтай энэ жил даагаа нэхэхээр нэрээ өгчээ. Тэрбээр өмнөх сонгуульд өрсөлдөж М.Болдод ялагдаж байв. Ө.Алтайн зүгээс сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хөлбөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд тасралтгүй оролцсон хүн сонгуульд нэр дэвших холбооны дүрмийг хангаж ажиллахыг анхааруулжээ.


Хөлбөмбөгийн холбоог бизнес, улс төрийнхөн удирдаж байсан удаатай. Тэднийг залгамжилж, Ц.Анандбазар үргэлжлүүлэхээр ирэх ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэх батлагдаагүй яриа бий. УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарын хувьд улс төрд орохоосоо өмнө "Сод Монгол" группын ерөнхийлөгч байсан гэдгээрээ олон танигдсан.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 1, 2025 07:51

Бүткү эээ

Зочин
Зочин
4 сар 1, 2025 08:03

ЖАРГАЛ МУНДАГ ЗАЛУУ ШҮҮ

Зочин
Зочин
4 сар 1, 2025 08:42

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Зочин
Зочин
4 сар 1, 2025 10:47

анандбузар хүчирхийлэгч мөддөө явахгүй ээ горьд муу бузрыг шоронд л хөлбөмбөг тоглуулах хэрэгтэй

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
4 сар 1, 2025 21:07

Анандбазар хүүхэн хүчиндэгч хол явахгүй дээ!?

Холбоотой мэдээ

Back to top button