Харвард есөн тэрбум ам.долларын санхүүжилт алдах эрсдэлтэй тулгарлаа

Доналд Трампын захиргаа даваа гарагт /2025.03.31/ мэдэгдэл хийхдээ Харвардын их сургуульд олгосон холбооны гэрээ, буцалтгүй тусламжийн есөн тэрбум ам.долларын санхүүжилтийг шалгаж байгаа гэжээ. Трампын захиргаа АНУ-ын их сургуулиуд дээрх еврейчүүдийг гадуурхах явдал гарч байна хэмээн үзэж шалгалт явуулж эхэлсэн юм.
АНУ-ын Боловсрол, Эрүүл мэнд, хүний үйлчилгээний газар болон АНУ-ын Ерөнхий үйлчилгээний захиргаа гаргасан албан бичгээр бол Харвард мөн түүний харьяа байгууллагуудын холбооны засгийн газартай хийсэн 255.6 сая ам.долларын гэрээг шалгаж байгаа гэжээ. Мөн олон жил дамнан олгох 8.7 тэрбум ам.долларын санхүүжилтийг шалгаж эхэлсэн байна.
Сүүлийн жилүүдэд АНУ-д соёлын дайн гэж нэрлэгдэж буй маргаан эрчимтэй өрнөх болсон. Соёлын дайн өрнөдөг томоохон талбар нь их сургуулиуд. Трампын захиргаа АНУ-ын их сургуулиудыг хэт зүүний үзэлтэй гэж үзэж, бодлогоо өөрчлөхийг шахалт үзүүлж буйн нэг нь энэхүү шалгалт юм. Үүнийг дэмжигчид АНУ-ын их сургууль, коллежууд дахь хэт зүүний үзлийг шалгах ёстой гэж үзэж байгаа. Харин шүүмжлэгчид энэ нь эрдэм шинжилгээний эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрч чөлөөнд халдаж буй хэрэг хэмээжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жомбого Трамп
Manaihaas het olon communist namiin gishuud suuliin heden Jil coursed suulgaad bsan, Communist uudiig Harvard-r damjuulaad ch nemerguig US zasgiin gazar odoo oilgoson baih aa. Hoishid manai communistuud China bolon Orosdoo surch bval taarna.