Гадаад мэдээДЭЛХИЙ

Путиний элч ОХУ, АНУ газрын ховор металлын хэлэлцээ эхлүүлсэн гэжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний олон улс эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны тусгай элч Кирилл Дмитриев даваа гарагт /2025.03.31/ хэлэхдээ ОХУ, АНУ-ын албан тушаалтнууд газрын ховор металлын хэлэлцээ эхлүүлсэн гэжээ. Тэр Известия сонинд хэлэхдээ “Газрын ховор металл бол хамтын ажиллагааны чухал салбар. Бид ОХУ дахь төрөл бүрийн газрын ховор металл, төслүүдийн талаар ярилцаж эхэлсэн” хэмээсэн байна.

Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Дмитриев хэлэхдээ хэд хэдэн компани хамтарсан төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн ч дэлгэрэгүй мэдээлэл өгөөгүй юм. Путин өнгөрсөн сард хэлэхдээ Москва газрын ховор металлын орд хөгжүүлэх тал дээр Вашингтонтой хамтран ажиллахад нээлттэй байгаа хэмээсэн. Тухайн үед Путин АНУ, ОХУ-ын компаниуд Украины дайныг дуусгах хүчин чармайлтын хүрээнд эдийн засгийн хамтарсан төслүүд бий болгох талаар ярилцаж байгаа гэсэн юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Украины газрын ховор элементийн ордод малтлага хийх онцгой эрхийг Америк компаниудад олгохыг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийгээс шаардаж байгаа. Ням гарагт /2025.03.30/ Трамп Зеленскийг газрын ховор металлын тохиролцооноос гарахыг оролдож байна гэж буруутгасан.

Эх сурвалж: The Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 1, 2025 18:06

Жомбого Трамп

Холбоотой мэдээ

Back to top button