НИЙГЭМНийгэм мэдээ

Дундговийнхны цуглуулсан хандивын хонийг тээвэрлэхэд Мах импэкс ХК тусална

Хээрийн түймэрт өртсөн малчин өрхүүдэд туслахаар Дундговийн малчид хонь хандивлаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, Зүүн гурван аймаг буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын нутаг дэвсгэрт хээрийн түймэр гарч 38 гэр, дөрвөн автомашин, хоёр мотоцикл, 48 хашаа саравч, 6000 гаруй бог, 48 бод мал, 3500 гаруй боодол өвс өртсөн гэсэн урьдчилсан мэдээлэл гараад байгаа.

Тиймээс Дундговь аймгийн малчдын дунд ”Нэг өрх-нэг хонь” уриалгыг тус аймгийг Засаг дарга С.Мөнхчулуун дэвшүүлж, аяныг амжилттай эхлүүлсэн юм. Улмаар цугларсан хонийг сумдын ЗДТГ-т цуглуулах бөгөөд аймгийн ХХАА газар нэгтгэж, хүргэх ажлыг зохион байгуулахаар болсон.

Тэгвэл Мах импэкс ХК нь Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт гарсан түймэрт өртсөн малчдад туслах "Нэг өрх- Нэг хонь" хандивын аянд тээвэрлэлтийн ажилд дэмжлэг үзүүлэн ажиллах хүсэлтээ Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуунд илэрхийллээ.

Харин хандивын хүрээнд гуравдугаар сарын 29-ний байдлаар “24 сая төгрөг, 2015 хонь, 450 ямаа, 2 адуу, 1 тэмээ," цугларчээ.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 1, 2025 13:24

Баттулгын "Мах импэкс" тээвэрлэх нэрээр замаас нь гусах нь дээ ! Женко заав�##� нэг цавчаа хийж л таараа !

Зочин
Зочин
4 сар 1, 2025 16:33

Гоё ури�##�гын дүн ердөө л энэ үү...

Холбоотой мэдээ

Back to top button