УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхий сайд З.Дашдавааг улираахаар болсноо сайд нарт мэдэгдэж, саналыг нь сонсжээ

Засгийн газар өнөөдөр /2025.04.02/ ээлжит хуралдаанаа хийлээ.

Хуралдаанаар Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох шийдвэр гаргасныг Засгийн газрын гишүүдэд танилцуулж, кабинетын саналыг сонссон байна.

Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр АТГ-ын удирдлагыг Ерөнхий сайд санал болгон томилуулах эрх зүйн орчин бүрдсэн. Энэ хүрээнд Ерөнхий сайд шийдвэрээ гаргажээ.

З.Дашдавааг улираан томилох Ерөнхий сайдын саналыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх юм. Хууль зүйн байнгын хороо 13.00 цагаас хуралдана. Цаашлаад УИХ-ын чуулганаар авч хэлэлцэх юм.

АТГ-ын дарга З.Дашдавааг 2019 оны тавдугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулга санал болгон томилуулж байсан.Түүний бүрэн эрхийн хугацаа энэ онд дуусаж байгаа билээ.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Солиод шинэ хүн тавиад үзээрэй. Өөрийн хүнээ улираан томиллоо гэдэг нь Баттулга тавилаа гэж сэрдэгдэнэ.!!!

Зочин
Зочин

Дашдаваа дарга сайн ажилласан. Улираан томилж эхлүүлсэн ажлыг дуусгуулах нь зөв

Зочин
Зочин
Reply to  Зочин

Сайн ажиллаж, авилгын индексээр жил бүр ухарч ирснийг нь хэлж байна уу

Холбоотой мэдээ

Back to top button