Нийгмийн
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд санамж бичиг байгууллаа

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун, Шинжлэх Ухааны Академийн Биологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Гантулга нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд:
- Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын даланд хуримтлагддаг элсний нүүдлийг зогсоох, элсэнд дарагдахгүй байх нөхцөлийг биологийн аргаар бүрдүүлэх;
- Төмөр замын дагуу зэрлэг амьтад, мал амьтан дамжин шилжих боломжтой коридор, гарцын байрлалыг тогтоох судалгаа, шинжилгээний ажил хийх;
- Тухайн нутгийн хөрсний шинж чанарыг тодорхойлох, бичил биетний олон янз байдлыг илрүүлэх, шаардлагатай био-бэлдмэлээр хөрсийг боловсруулж, баяжуулах;
- Бүс нутгийн зонхилж буй эвшил дэх ургамлын төрөл зүйлийг тодорхойлох, зарим бут, сөөг, модлог ургамлыг биотехнологийн аргаар олшруулах, нутагшуулан тарималжуулах зэрэг ажлуудыг хийхээр тохиролцлоо.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.