УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ХЗБХ З.Дашдавааг улираан томилох Ерөнхий сайдын саналыг дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаж, АТГ-ын даргад З.Дашдавааг улираан томилох Ерөнхий сайдын саналыг дэмжлээ.

Хуралдаанаар З.Дашдавааг улираан томилохыг шүүмжилж ганц Ч.Ундрам гишүүн үг хэллээ. Харин санал хураалт явуулахад 22 гишүүнээс 18 гишүүн дэмжсэн бол Б. Заяабал, Д.Цогтбаатар нарын таван гишүүн татгалзсан санал өглөө. Ингээд нийт дүнгээр ХЗБХ АТГ-ын даргад З.Дашдавааг улираан томилох Ерөнхий сайдын саналыг дэмжлээ.

Мөн уг асуудлаар өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд уг асуудлаар ээлжит бус хуралдаан зарлаж МАН болон АН-ын бүлэг З.Дашдавааг АТГ-ын даргаар улираан томилох Ерөнхий сайдын саналыг дэмжсэн.

Харин одоо ХҮН намын зөвлөл уг асуудлаар хуралдаж буй.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button