УЛС ТӨР

Өнөөдөр ханш нээх өдөр буюу ичигсэд хөдөлнө

Ханш нээх өдөр нь ичигсэд хөдлөх өдөр буюу хаврын урь орж, тариалангийн хур ордог, байгалийн юмс үзэгдэл, ургамал, амьтны үйл хөдлөлийг шинжин тухайн жилд юм уу улиралд тохируулан хүн ард аж ахуйн үйлээ зохицуулдаг ач холбогдолтой юм. Бага улирал билгийн тоолол буюу сарны зурхайн ёсны хаврын дунд үед тохиодог бөгөөд аргын буюу нарны зурхайн ёсны 4-р сарын эхний өдрүүдэд ийн тохиодог байна.

Газар шороо гүйцэд гэсэж, өвсний үндэс хөдлөн амь орох бөгөөд урин дулаан цаг ирсэн энэ байдлыг анзааран хөдөө нутагт малчид малын хашаа хороогоо цэвэрлэн, ямаагаа самнаж, адууныхаа дэлийг засах, тариаланчид тариа ногооны газраа бордож эхэлдэг. Ханш нээх өдрийн ёс, зан үйлийг Зүүн өмнөд Азийн орнууд эртнээс мөрддөг байжээ.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button